Тэрбумын авлигачийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял өгчээ

2

Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү: 

Мэргэжлийн хяналтын хэлтсийн Экспорт, Импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга н.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн явцад баримтжуулсан бичлэг байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Баярсайхан нарын гэр, ажлын байр, биеэс нь нийтдээ тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авсан.

1 тэрбум орчим төгрөгийн авлига авсан хүн ямар ял авдаг вэ?

МХЕГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга бусдыг хясан боогдуулах замаар 1 тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэрэгтээ нийтийн албанд ажиллах эрхээ 5 жилээр хасуулж 40 сая төгрөгөөр торгуулжээ

Posted by "Дээдсийн амьдрал" сонин on Monday, July 29, 2019

Хэргийг шалгах явцад гэрээс нь болон орон байр, албан өрөө, биеэс нь нийт 1.0 тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авсан байна. Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг шалгах явцад гэрээс нь 230.8 сая төгрөг, 152,177 ам.доллар, 77,000 юанийг тус тус бэлнээр хураан авч баримтжуулжээ. АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны Рапид хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20,000 юань, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16,460 ам.доллар, 5 сая таөгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт байлах сейфнээс 127,117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8,600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-үүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар ийнхүү нэг тэрбум орчим төгрөгийг хахуульд авсан нь тогтоогджээ. Иймд Н.Баярсайханыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар, мөн Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Тодорхой хэсэг бүлэг этгээдийн зүгээс хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх үйл ажиллагаа явуулах болсон. Ийм учраас шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн баримт материалыг олон нийтэд ил болгож байна. Зөвхөн дээрх хэрэг гэлтгүй шүүгч нартай холбоотой хэрэгт дээрх хэмжээний  нотлох баримтууд авагдсан байгаа” гэлээ. Н.Баярсайхан нь оймсон дотроосоо  зуутын ам.доллар нэг боодлыг нуусан нь бичлэгээр дэлгэгдсэн юм.

2 Сэтгэгдэл
  1. EdwardNat бичсэн нь

    viagra without a doctor prescription usa http://viagrabng.online/# where to buy viagra

  2. EdwardNat бичсэн нь

    order viagra online https://viagrabng.com/# when will viagra be generic

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй