Автомат Ноорог

0

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Халдашгүй байдлын Дэд хороогоор эхлээд хэлэлцэх хуультай юм. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: “Яллагдагчаар татах тогтоол миний нэр дээр иржээ. МАН-ынхан миний амыг хамхих гэсэн биз. Олуулаа кнопдоод бүрэн эрхийг түдгэлзүүлэх байх. Өмнө нь Ц.Элбэгдоржийн зохиолоор явдаг байсан, одоо хэн бичсэнийг мэдэх юм алга” гэсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?