Айрагны өргөө, “Богд Зонхава” зэрэг төслүүдийг царцааж, тэтгэвэр, тэтгэмж нэмнэ

0

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болжээ. Ингэхдээ  2022 оны төсөв суулгасан хэд хэдэн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг царцааж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төсөлд тусгахаар шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Булган аймагт барихаар төлөвлөсөн айрагны өргөө, Богд Зонхава хөшөө, Сэлэнгэ аймгийн нэг суманд барихаар төлөвлөсөн хоёр усан бассейн, Соёлын төвүүд, зарим урсгал зардлуудыг хасахаар болсон байна. Нийт 123 арга хэмжээний төсвийн танаж, царцаахаар тусгасан тухай мэдээлэл байна.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?