Амьд явах баталгаагүй хот: БАРИЛГААС ХОЛБООТОЙ БЛОК МАШИН ДЭЭР УНАЛАА

2

Хүүхдийн ордны хойно баригдаж буй барилга дээрээс замын хөдөлгөөнд оролцож явсан машин дээр том хэмжээний холбоотой блок унасан осол гарлаа. Азаар энэ удаа хүний амь нас үрэгдсэнгүй. Энэ барилгыг УИХ-ын гишүүн Ундармаагийн нөхрийн “Бишрэлт” группийнх гэж ойр орчмын хүмүүс ярилцах бөгөөд “Глобал хурд” гэх компанийн захиалгаар баригдаж буй оффис үйлчилгээний зориулалтын байр юм байна.

Барилгаас машин дээр блок унаж хүн бэртжээ

“Том хэмжээтэй хэлхээтэй хоёр чулуу машины салхины шилийг цөмлөн салоны голд унасан. Аз болоход чулуу машинд явсан гурван хүний дээрээс унаагүй. Тэсрэх бөмбөг шиг л байлаа. Ийм зүйл болсонд үнэхээр цочирдож байна. Ямар азаар эсэн мэнд гарсан юм бэ гэж залбирч байна. Хөл өвдөг нь гэмтсэн. Өөр хэлэх зүйл алга” гэж хохирогч өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс энэ хэргийг шалгаж байна. 

No photo description available.
Image may contain: one or more people
Image may contain: skyscraper, sky and outdoor
2 Сэтгэгдэл
  1. aspefeash бичсэн нь
  2. aspefeash бичсэн нь
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй