Ардчилсан нам Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан гэмт хэрэгтэй эвлэрэхгүй, хэнийг ч өмгөөлөхгүй

0

 Энэ сарын 18-ны өдрөөс хуралдах ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад ЖДҮХС-аас албан тушаалын байдлаа ашиглан  хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан ялангуяа яллагдагчаар татагдаад буй гишүүдийн асуудлыг оруулах саналыг УИХ-ын даргад хүргүүлж буйгаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, З.Нарантуяа,тус бүлгийн Ажлын албаны дарга Д.Золжаргал нар хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ

Ардчилсан нам Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг барьцаанд тавьсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй

Posted by "Дээдсийн амьдрал" сонин on Thursday, March 7, 2019

Ардчилсан намын удирдлагад байсан төдийгүй Ардчилсан намын гишүүн байж байгаад МАН-ын албан бус гишүүн болсон, ЖДҮХС-аас их хэмжээний мөнгө завшсан “хулгайч” нар мэдэгдэл хийж, ээлжит гүтгэлгээ тараалаа.

Ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, ЖДҮХС-ийн хулгай, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүдийн хамгаалалт дор барьцаанд тавьсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр оруулан, хариуцлага тооцох талд байгаагаа энэхүү мэдэгдлээрээ дахин нотолж байна.

Эрх баригчдын амны уншлага болсон шударга ёсыг тогтоох хангалттай боломж парламентад, 64 суудалтай эрх баригч намд байгааг дахин сануулъя. Ардчилсан нам ажил хийлгэхгүй байна гэдэг үлгэрээ нэн даруй зогсоож, сонгуулиар амласан амлалтаа биелүүлж, ажлаа хийхийг шаардаж байна. 

Ардчилсан нам хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. Тиймээс ч Ардчилсан намын жирийн гишүүд популистуудын гүтгэлгийн бай биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ардчилсан нам нь 1990 оны хувьсгал болон 1992 онд Үндсэн хуулийг батлуулсан улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, гурав дахь хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалахын төлөө хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй