АТГ-аас Ц.Ууганбаярын мэдүүлгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг саатуулан шалгана

0

Эрх мэдэл албан тушаалаа ашиглан Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан нэр бүхий хүмүүсийг АТГ-аас шалгаж, заримыг нь саатуулж байгаа. Хамгийн сүүлд буюу өнөөдөр /2022.04.21/ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга “сахал” Д.Эрдэнэбилэг, “Монгол зэс” корпорацийн М.Мөнхбаатар нарыг саатуулаад байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг саатуулан шалгахаар болжээ. Түүний зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр Шинэ яармаг төслийн хүрээнд ХБ-аас 117 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргэн төлөлт хийгээгүй тул түүнийг АТГ-аас саатуулсан. Түүнээс мэдүүлэг авах явцад тэрбээр Х.Баттулгын эсрэг мэдүүлэг өгсөнтэй холбоотойгоор Х.Баттулгыг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгах бололтой.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?