Буриадууд цаначин Алиса Жамбаловагаа Монголд өгөхийг хүслээ

0
Буриадын Спорт, залуучуудын яамны Олон нийтийн зөвлөлд цанын тамирчин Алиса Жамбаловаг Монголын нэрийн өмнөөс уралдуулах боломжийн талаар хэлэлцэхийг санал болгожээ.
Алиса энэ улиралд тун сайн байсан ч олимпын ОХУ-ын багт орж чадаагүй.
Геннадий Хамагаев тус зөвлөлийн фэйсбүүк хуудсанд “Манай Жамбалова Монголын шигшээ багт орж уралдвал, дэлхийн аваргын тэмцээн, олимпын наадамд оролцож чадна. ОХУ-ын шигшээ багт өрсөлдөөн маш их байна. Буриадуудаасаа энэ талаар саналыг нь асуумаар байна” гэж бичжээ.
Буриадын ХАА-н хяналтын албаны захирал Намжил Мардваев “Супер санаа байна. Алисад ч хичээн зүтгэх хүсэл төрүүлэх болно” гэж бичсэн бол олон хүн эхлээд Алиса Жамбаловагаас өөрөөс нь болон дасгалжуулагч Саян Жамбалова нараас саналыг нь асуух хэрэгтэй гэж хариулсан байна.
Алиса Жамбалова – ОУХМ, Универсиад наадмын 4 удаагийн аварга. ОХУ-ын аварга, 2018 оны Пёнчаны олимпод оролцсон. 27 настай. ОХУ-ын АШТ-д түрүүлсэн анхны буриад цаначин.
М.Сугар-Эрдэнэ
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?