Бурхан багшийн дүйчин өдөр буюу зургаадугаар сарын 14-нд бүх нийтээр амарна

0

Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд тохиож байгаа тул энэ өдөр бүх нийтээр амарна гэдгийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн албан ёсны цахим хуудаснаа мэдээлэв.

Тэрбээр “Энэ жилийн зурхай жаахан давхцал, давхардалтай байгаа нь бидний бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг эргэлзээтэй болгож байна. Энэ сард хуулийн дагуу Бурхан багшийн их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд амрах учиртай. Гэтэл энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм.

Гандантэгчэнлин хийдээс тодруулсан, 2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно гэж мэдэгдсэн учраас энэ нэг өдөр бүх нийтээр амарна” гэжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн баярын болон тэмдэглэлт өдрүүдэд нийт 15 хоног амардаг.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?