“Бялуу” худалдаж авахдаа дараах зүйлийг анхаар!

16

Иргэд бялуу худалдан авахдаа хаяг шошгын мэдээлэл бүрэн, үйлдвэрлэгдсэн болон хадгалах хугацаа бичигдсэн, хадгалах нөхцөл, чанар аюулгүй байдал  нь алдагдсан эсэхийг сайтар шалгаж авахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

ЗӨВЛӨМЖ

Иргэн та “Бялуу” худалдаж авахдаа дараах зүйлийг анхаарах нь зүйтэй. Үүнд:

  • Бялууг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан байр талбайтай, бялуу худалдаалахад зориулагдсан хөргөлт бүхий тоног төхөөрөмжтэй худалдаа, үйлчилгээний газраас сонгох;
  • Хөргүүр бүхий лангуу нь 00-аас +60С температурт тохируулга хийх боломжтой, гадны бохирдлоос хамгаалсан зориулалтын шилэн хаалттай, нөхцөлд хадгалж буй  эсэхийг үзэх;
  • Шаардлагатай бол баталгаажилтын баримт бичгийг худалдагчаас үзэж шалгах;
  • Бялууны төрлийн бүтээгдэхүүний шошгын мэдээллийг сайтар уншиж сонгох. Ялангуяа үйлдвэрлэсэн огноо, цаг, хадгалах нөхцөл, хугацаа, технологийн онцлогийн тухай мэдээлэлд уламжлалт арга, гүн хөлдөөх арга зэрэг ашигласан аргыг бичсэн эсэх, хэрэглэсэн хүнсний нэмэлтийн нэр, олон улсын дугаар, кодыг бичсэн эсэх, огцом, гүн хөлдөөх арга ашигласан тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг хөлдөлтөөс гаргасан огноо, цагийг тэмдэглэсэн эсэхийг үзэх;

Бялууны төрлийн бүтээгдэхүүнийг нэр, төрлөөс нь хамааруулан хадгална.

 Бүтээгдэхүүний ялгах онцлогХадгалах нөхцөлХадгалах хугацаа
1Цөцгийн кремтэй0– аас +6 С температуртай хөргүүр, хөргөгч24 цаг
2Шинэ жимс, жимсгэнэтэй
3Цэлцэн суурьтай
Жимс,  жимсгэнэ, ногооны  нухаш, чанамал,цэлцэнтэй0– аас +6 С температуртай хөргүүр, хөргөгч48 цаг
5Сүүн кремтэй
6Уургийн кремтэй
7Шоколадтай
8Өрмөнцөрөн суурьтай,  кремээр чимэглээгүй нэр    төрөл+20 0С-аас ихгүй температуртай, 75 хувиас  ихгүй  агаарын   харьцангуй чийглэгтэй      агуулахад        нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах2 сар

      Бялууны хадгалалтад анхаарах:

  • Бялууг тасалгааны хэмд бүү хадгал. /-50+600 хэм бол нян үржих хамгийн тохиромжтой хэм юм/
  • Бялууг заавал хөргөх төхөөрөмжид 00-6С температурт тогтоосон хугацаанаас хэтрүүлэлгүй хадгалах, хэдийгээр хөргөгчид хадгалсан боловч тухайн бүтээгдэхүүний хадгалах температур, хугацааг тохируулаагүйгээс муудах аюултай тул хадгалалтын явцад сайтар шалгаж байх нь зүйтэй.
  • Болсон, түүхий бүтээгдэхүүнийг хөргөх төхөөрөмжид тус тусад нь хадгалах

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх  зөв дадал эзэмших:

  • Хувийн ариун цэврийг чанд сахих, хоол унд хийх, идэж уухын өмнө, гаднаас орж ирээд, бие зассаны дараа гараа угааж хэвших,
  • Хүнс бэлтгэх багаж, вандан, сав суулгыг хэрэглэхийн өмнө ба дараа 60 хэмээс дээш халуун усаар угааж, цэвэрлэж хэвших, хүнсний зориулалтын угаалгын бодис хэрэглэх

      Дараах тохиолдолд бялуу худалдан авахаас татгалзах: 

  • Гадны нөлөөнөөс хамгаалсан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй;
  • Зориулалтын хөргүүргүй худалдааны газар, ил задгай худалдааны газар;
  • Бялууны шошгод үйлдвэрлэсэн он, сар, өдөр, цаг, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц найрлага, үйлдвэрлэгчийн нэр хаяг, хүнсний нэмэлтийн тэмдэг тэмдэглэгээ тавигдаагүй;
  • Гарал үүсэл баталгаажилтын баримт бичиггүй;

Та дээрх зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж, үр хүүхдээ эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

16 Сэтгэгдэл
  1. смотреть битву экстрасенсов 21 бичсэн нь

    Шоу «Битва Экстрасенсов» (сезон 22,
    серия 1): смотреть онлайн в хорошем качестве смотреть битву экстрасенсов 21 битва экстрасенсов смотреть онлайн

  2. Услуги психолога бичсэн нь

    Консультация психолога в Киеве
    Услуги психолога Консультация психолога.
    Онлайн консультация. Онлайн-консультация у
    психолога. Психотерапия онлайн!

    Услуги консультации психолога.
    Заказать консультацию психолога.

  3. смотреть новые танцы новые танцы 2021 смотреть онлайн новые танцы на тнт 2
    новые танцы в хорошем качестве

  4. новые танцы 8 выпуск бичсэн нь

    новые танцы 3 выпуск новые танцы 1 выпуск новые танцы на тнт онлайн бесплатно танцы новый сезон 2021

  5. Системно-семейные расстановки бичсэн нь

    Метод расстановок. Системно-семейные расстановки
    Организационные расстановки.
    Системно-феноменологическая психотерапия.
    Системно-семейные расстановки.
    Организационные расстановки.
    Bert Hellinger.

  6. Чики бичсэн нь
  7. смотреть фильмы бичсэн нь
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй