Б.БАЯРСАЙХАН: МАН ДАРГАА АН ШИГ БҮХ ГИШҮҮДИЙНХЭЭ ДУНДААС СОНГОДОГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

53

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Барилга, хот байгуулалтын бодлогын зөвлөлийн дарга Б.Баярсайхантай ярилцлаа.

-АН дүрэмдээ өөрчлөлт оруулж, бодлогын нам болж шинэчлэгдэж байгаа.Энэ хүрээнд одоогийн Засгийн газрын бүтэцтэй адилхан бодлогын зөвлөлүүд байгуулсны нэгийг та даргалж байна. Энэ зөвлөл өнөөдрийн байдлаар ямар ажлууд амжуулаад байна вэ?

-Миний бие Барилга, хот байгуулалтын Бодлогын зөвлөлийн даргын ажлыг аваад жил шахам болж байна. Юун түрүүнд Бодлогын зөвлөлийн гишүүдийнхээ нэгдмэл байдлыг хангахын төлөө ажиллалаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, бүгдээрээ барилга хот байгуулалтын салбарыг нэг нүдээр, нэг цонхоор харцгаая, цаашаа ч нийгэм рүү хандсан ажлаа ч нэг цонхоор харж хийе гэж зорьсон. Ямар ч байсан бид нэг баг болж чадлаа. Манай Бодлогын зөвлөлийн гол ажил 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох АН-ын мөрийн хөтөлбөрийн Барилга, хот байгуулалтын салбарын хэсгийг хариуцаж голлох үүрэгтэй ажиллах юм байна гэж бид ойлгосон. Ингээд Барилга хот байгуулалтын, Барилгын хөгжлийн, Орон сууц, нийтийн аж ахуйн, Газрын харилцаа геодези, зураг зүйн гэсэн дөрвөн дэд зөвлөл байгуулсан. Дэд зөвлөлүүд салбарынхаа танилцуулгыг Бодлогын зөвлөлийн гишүүдэд ээлж дараатайгаар хийгээд байна. Тэдгээр танилцуулга, хэлэлцүүлгийн явцад сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулах санаа, дүгнэлтүүд гарч ирж байгааг бид нэгтгэн цуглуулж байгаа. Бас салбарын төрийн байгууллагуудад тулгамдсан ямар асуудал байна, үүнийг шийдвэрлэх ямар гарцууд байгааг хэлэлцүүлэг болгон дээр нээлттэй ярилцдаг. Энэ ажлын хүрээнд бид Монгол Улсын хүн амын бараг тал нь амьдардаг Улаанбаатар хотын барилга, хот байгулалтын асуудлыг нэлээн томоохон хэмжээнд хэлэлцсэн. Хэлэлцүүлэгт “Гудамж” төслийн удирдагч байсан С.Батболд, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, “Хашаандаа сайхан амьдаръя” төслийн санаачлагч, удирдагч, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Түмэнбаяр нар ирж оролцсон. Ихээхэн ач холбогдолтой хэлэлцүүлэг боллоо. Улаанбаатарт нэн тэргүүнд тулгараад байгаа бэрхшээлүүд нь түгжрэл, утаа, нийтийн тээвэр. Үүнийг хэрхэн шийдэх вэ, иргэд юу хүсч байгаа, нэгэнт суурин амьдралыг сонгосон хүн амын төвлөрсөн газарт хэрхэн амьдрах вэ, ямар бэрхшээлүүд байгаа юм, ямрыг нь урьдчилан харж шийдэх ёстой юм гэдэг дээр бид удаа дараа хэлэлцүүлэг хийгээд, асуудлуудаа дүгнэж, базаад явж байгаа. Товчхондоо ийм байна.

-АН “Монголоо сонсъё” аяны хүрээнд иргэдийн байр суурийг сонссон. Энэ үеэр барилгын салбарын хувийн аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-Барилгын салбарын хөрөнгө оруулалтын ихэнх нь хувийн аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр байдаг. Үүнтэй холбоотойгоор барилгын салбарт ТББ-ууд түлхүү ажиллаж байна. Нийтдээ 30 гаруй байгууллага байна гэж сонссон. Хувийн компаниудтай уулзаж, ярилцаж байхад нийслэлийн болон улсын, орон нутгаас хийж байгаа хөрөнгө оруулалт дээр худалдан авах ажиллагааг зөв зүйтэй зохион байгуулж өгөөч гэж хамгийн түрүүнд хүсдэг. Дараа нь хөрөнгө оруулалтын санхүүжилтийг зөв зүйтэй тавьж өгөөч гэж хүсч байна. Жишээлбэл, санхүүжилтийг гурван жилийн турш хувааж олгох явдал байдаг. Тэгэхээр барилгын ажил удаашрах гэх мэт асуудал гардаг. Энэ дээр голчлон анхаараач гэж байна. Мөн барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийг анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналууд гардаг. Эхнээсээ цемент, арматурыг Монгол Улсад өөрсдөө тодорхой хэмжээнд үйлдвэрлэдэг болсныг тэд сайшааж байгаа. Одоо тэдний хувьд хүндрэл учруулж буй нэг асуудал нь борлуулалт. Борлуулж чадаагүй 30 мянга гаруй орон сууц улс даяар байгаа гэсэн мэдээ бий. Бас нэг хүсдэг зүйл нь барьсан барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүнд сурталгүйгээр олгож шат дарааллыг нь багасгаж өгөөч гэдэг. Түүнчлэн шинэ орон сууцанд орох оршин суугчидтай тогтоох холбоог төр хийж өгөөч гэсэн санал гарч байна. Барилгын салбарт зонхилогч нэг тал нь орон сууц худалдан авагч. Тэдэнд өдөр тутамд тохиолддог бэрхшээлүүд бий. Бид фэйсбүүкт групп нээж энэ талаар санал, мэдээлэл цуглуулж байгаа. Тухайлбал, СӨХ гэгч учир нь олддоггүй байгууллага, конторын асуудлыг хэрхэн шийдэх юм, ямар санал, гарц байгаа юм гэх мэт.

Манай бодлогын зөвлөл хувьчлагдсан ч бай, хувьчлагдаагүй ч бай эдгээр орон сууцны их засварын асуудлыг Үндсэн хуулийн, “Иргэн ая тухтай, аюулгүй нөхцөлд амьдрах ёстой” гэсэн заалтыг бариад төр хариуцаж байвал зүйтэй юм байна гэсэн саналыг гаргаж байна.

Шинэ буюу шинэвтэр орон сууцуудад асуудал харьцангуй бага байгаа. Гэсэн ч цаг хугацаа өнгөрсний дараа эдгээр барилгад их засварын асуудал үүсэх нь тодорхой. Манай бодлогын зөвлөл хувьчлагдсан ч бай, хувьчлагдаагүй ч бай эдгээр орон сууцны их засварын асуудлыг Үндсэн хуулийн, “Иргэн ая тухтай, аюулгүй нөхцөлд амьдрах ёстой” гэсэн заалтыг бариад төр хариуцаж байвал зүйтэй юм байна гэсэн саналыг гаргаж байна. Хамгийн ойрын жишээ бол ОХУ-д нийтийн орон сууцанд амьдарч байгаа иргэдэд төр их засварыг хариуцах зохицуулалтыг хуулиар гаргаад өгчихсөн.

-Том зургаар нь харвал, Бодлогын зөвлөлөөс тодорхойлсноор энэ салбарт ямар чухал өөрчлөлтүүд орох вэ?

-Дүрэм, журам, хууль, тогтоомж бол хангалттай бий. Гол нь бүх зүйл баталсан зураг төслийнхөө л дагуу явдаг, газрынхаа хэмжээндээ барилгаа барьчихдаг, явган хүний зам, тохижилтоо хийдэг, зогсоолоо шийддэг байвал уг нь асуудал гарахааргүй байгаа юм. Нэмж хэлэхэд төвлөрсөн суурин газарт нэгэнт амьдарч байгаа юм чинь хүнд зориулсан хот байгуулалтын бодлого л шаардлагатай. Тэгэхгүйгээр, машинд зориулсан зам, гүүрээ түлхүү барьж байна. Тэгсэн хэрнээ явган хүний болон дугуйн зам алга. Нэг талаас нийтийн тээвэр зохистой түвшинд ажиллаж байж хот байгуулалтын асуудлыг шийднэ. Дүгнээд хэлэхэд, Хүн амын нутагшил суурьшлын цогц баримт бичигтэй болж, түүнийхээ дагуу Монгол Улсын суурин газруудад хэрхэн хөрөнгө оруулах вэ гэдэг нь дэс дараатайгаар явах ёстой. Одоо бол УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо хуваарилснаас болж хөрөнгө оруулалт нь тархай бутархай болчхоод байна. Үүнээс болоод л Улаанбаатар “өвчин”-тэй хот болчихсон гэж хэлж болно.

-Таныг Барилгын хөгжлийн төвийн захирлын ажлаа өгсний дараа Барилгын хөгжлийн төвийн бүтцийг өөрчилсөн. Тусгай эрхүүдийг ТББ-уудад шилжүүлэх гэх мэт. Тэр нь зөв алхам болсон гэж та үздэг үү?

-Ер нь төрийн зарим чиг үүргийг ТББ-ууд шилжүүлэхэд болохгүй зүйл үгүй. Гол нь дэс дараалалтайгаар л шилжүүлэх ёстой байсан болов уу. Яагаад гэхээр өмнө ярьсанчлан, орон сууцанд амьдарч байгаа иргэд маань барилгын салбарын гол хэсэг. Тэдний эрх ашгийг нэгдүгээрт бодож байх ёстой. Өөрөөр хэлбэл, барилгын компанийн тусгай зөвшөөрөл, тухайн компанид ажиллаж байгаа инженерүүдийн сургалт, барилгын зураг төслийг хэрхэн иргэд, оршин суугчдад эерэг нөлөөтэйгөөр зөв зохион байгуулах вэ гэдэг л хамгийн чухал нь. Бүтцийн өөрчлөлт нэрийн дор баахан хүн ажлаасаа халагддаг болчихлоо. Үүний цаана өчнөөн гэр бүл хохирдог учир энэ улс төржилтөө бүр мөсөн зогсоох хэрэгтэй. Мэдээж, ажлаа хийж чадахгүй байвал халах бол байж болох өөр хэрэг.

-Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө гэж бий. Хэрэгжилт ямар байдаг юм бол?

-Би хэлсэн шүү дээ, энэ салбарт хууль эрх зүйн орчин хангалттай гэж. Гол нь баталсан зураг төслийнхөө хэмжээнд л ажлаа хийдэг болчихвол Улаанбаатар хот аятайхан л болоод явчих ёстой юм. 2000 оны үед Улаанбаатар хотын ерөнхий архитектор байсан нэг нөхөр “чигжих” гэдэг бодлого гаргаж ирээд сул орон зай, ногоон байгууламж байсан газруудыг барилгаар чигжсэн. Архитектурт “чигжих бодлого” байх нь байдаг. Гэхдээ ногоон байгууламжаар чигжих ёстой. Гэтэл эсрэгээрээ, баахан барилгаар чигжчихсэн. Ингээд Улаанбаатар хот дэд бүтцээ тойрсон, явган хүн явах боломжгүй шахам хот болж хувирсан.

-Залруулахад маш хэцүү болж эхэлж байна?

-Ужгирсан, хүндэрчихсэн, архаг өвчнийг эмчлэхэд хэцүү байдагтай л адил юм даа. Улаанбаатар хотыг тойргийн системээр дахин барилгажуулаад, бие даасан дэд бүтэцтэй хороолол, хотхонууд барьж байж л энэ асуудлыг шийднэ. Түүнчлэн орон нутгаас нүүж ирж байгаа их хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд барих хэрэгтэй. Орон нутагт мал маллаад амьдарч байсан хүмүүс хотод ирээд мал ч үгүй, орлого ч үгүй болохын хажуугаар утаа үйлдвэрлэгч болж хувираад байна.

-2019 оны төсвийг гишүүдийн тойрог дахь бүтээн байгуулалт нэртэй сонгуулийн төсөв боллоо гэж сөрөг хүчин харж байна?

-Хамгийн ойлгомжгүй зүйл чинь энэ. Ялангуяа, төрийн байгууллагууд баахан конторын барилга бариулах төсөв байгаа. Цэцэрлэг, сургууль бол зайлшгүй хэрэгтэй. Харин төрийн байгууллагуудын тэр конторыг дагаад ашиглалтын зардал гэж маш их зардал нэмж гардаг. Дулаан, цахилгаан, дотор нь ажиллаж байгаа үйлчилгээниий ажилтнуудын зардал гэх мэтээр төсөвт хүндрэл учруулах зүйл мунддаггүй. Хуучин болоод байсан тэр ажлын байрандаа багтахгүй байгаа юм шиг шинэ байрны зардал ихээр тавьсан байна лээ. Энэ бол тэвчиж болох, хойш нь тавих зардлууд байсан. Юунаас эхлэх ёстой гэхээр, зайлшгүй хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулах ёстой. Жишээлбэл, Булган аймагт дулааны станц хамгийн түрүүнд ашиглалтад орох хэрэгтэй байгаа. Түүнийг нь ашиглалтад оруулаагүйгээс болж айлууд руу халуун, хүйтэн ус, дулааны баахан труба татаад булаад орхичихсон байх жишээтэй. Энэ хамгийн түрүүнд, яаралтай шийдэх ёстой ажил мөн үү гэвэл мөн. Энэ чинь нөгөө л миний яриад байгаа хүний нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөгөө, бодлого байхгүйтэй холбоотой. 2019 онд тэр сумын хүн ам, сургуулийн насны хүүхэд тэд хүрэх юм байна, тэтгэврийн насныхан нь тэд болох юм байна, асрамжийн газар, цэцэрлэг, сургуулийн барилга зайлшгүй хэрэгтэй юү гэсэн судалгааг хийж байж л энэ хөрөнгө оруулалт чинь зөв болно шүү дээ. Тэгэхгүйгээр хүн ам нь буурчихсан суманд 960 хүүхдийн сургууль барих жишээний. Анги дүүргэлт байхгүй хэрнээ ашиглалтын зардал өндөртэй. Цэргийн хуаран шиг барилга барьчихсан газар хаа сайгүй байна. Үүндээ анализ хийхгүйгээр УИХ-ын гишүүд дураараа, тэр бүү хэл зураг төсөлгүйгээр баахан барилга тавина гэдэг өөрөө эргээд Монгол Улсын төсөвт хүндрэл учруулна.

-АН-ын шинэчлэл хэр бодитой бол. Зарим судлаач, эрдэмтнээс “Одоогийн улс төрд үүсээд байгаа нөхцөл бол тогтолцооны мухардал. Улс төрийн намууд тараад, цоо шинээр үзэл баримтлалаараа хуваагдах ёстой” гэсэн байр суурь бас цухалзаад байна л даа?

-АН шинэчлэгдчихсэн шүү дээ. Баруун төвтэй нам гэдгээ тодорхойлоод, дүрэмдээ өөрчлөлт оруулчихлаа. Анхан шат руугаа хандсан томоохон аяныг Монгол Улсынхаа хэмжээнд хоёр ч удаа зохион байгууллаа. Анхан шатанд байгаа бэрхшээлүүдийг газар дээр нь очиж сонслоо. Шийдэх гарцуудыг хамтарч ярилаа. Үүн дээрээ дүгнэлт хийж сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санаа, газар дээр нь шийдэх асуудлууд, орон нутгийн хэмжээнд шийдэж болох ямар асуудал байсан юм, Засгийн газрын түвшинд шийдэж болох ямар асуудал байгаа юм гэдэг дээр бодлого гаргаад явж байгаа. АН бусад намтай харьцуулахад илүү нээлттэй. Бидний асуудал, жаргал, зовлон монголын ард түмэнд нээлттэй байдаг. Өдий хүртэл бид дотроо янз бүрийн л асуудалтай байсан. Гэхдээ МАН шиг ийм байдалд хэзээ ч орж байгаагүй. Уг нь АН-ын хувьд эрх баригч намын өнөөдрийн энэ байдал ашигтай. Гэхдээ бид ашигтай гээд зүгээр суухгүй. Одоогийн тогтолцооны гажуудал буюу төрийн институцуудын болохгүй байгаа асуудлуудыг яриад цаашаа ямар шинэчлэл хийх шаардлагатай юм, ямар асуудлыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулах шаардлагатай юм гээд бодлогоо тодорхойлоод цаашаа явна. Хүссэн, хүсээгүй энэ хоёр нам улс орныг авч явна гэж би боддог. Татан буулгаад дахиж нам байгууллаа гэхэд, Б.Баярсайханыг хаалганы цаана гаргачхаад буцаад оруулж ирж суулгахтай л адилхан шүү дээ. Энэ намын гишүүд бүгд итгэл үнэмшлээрээ Монголынхоо төлөө, ардчиллын төлөө л байгаа. Ялангуяа манай АН-ынхан ажилтай, ажилгүй, орлоготой, орлогогүй ч энэ Ардчиллынхаа төлөө 30-аад жил явсан. Ийм гишүүн өчнөөн бий. Тэднийхээ үгийг анхан шатанд нь очиж сонссон. Энэ бол бид эргээд бүх зүйлийг шинэчилж, ахисан түвшинд ажиллана аа л гэсэн үг. Ний нуугүй хэлэхэд, урьд нь сонгууль болохоор л уулздаг байлаа шүү дээ. Энэ бүхнийг арилгасан нь том үзүүлэлт гэж үзэж байна, АН-ын хувьд. АН энэ сард Их хурлаа хийж үзэл баримтлалаа шинэчилсэн. Энэ бол бодлогын маш том асуудал. Бас намынхаа даргыг бүх гишүүдийнхээ дундаас сонгоно гэдэг Монгол Улсын улс төрийн тогтолцоонд хийсэн хамгийн шинэлэг зүйл. Үүнийг МАН-ынхан ч гэсэн хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол МАН-ын намынх нь даргын асуудал маш хүнд болчихлоо.

-Эрх баригч намтай хариуцлага ярих тоолонд ам таглах хэрэгсэл болгочихсон сэдвүүдийн нэг нь “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтын асуудал. Танд энэ дээр хэлэх зүйл байна уу?

-Аливаа хөрөнгө оруулалтын зарцуулалтыг хэрхэн зарцуулсан, үр дүн гарсан уу гэдэг чухал. 2012-2016 оны хооронд АН олон байх үедээ хийсэн хөрөнгө оруулалтуудаар хаана, юу барьсан юм гэдгийг Монгол Улсын иргэн бүр харж байгаа. Найман хувийн ипотекийн зээлийн бодлогыг дэмжиж барьсан орон сууцууд Яармагаар дүүрэн байна. Тэр хөрөнгө оруулалтаар барьсан засмал замаар бид хөдөө орон нутаг руу зорчиж байна. Тэрхүү хөрөнгө оруулалтаар хийсэн үндэсний үйлдвэрүүдийн цементээр бид барилгаа барьж байна. Үр дүнгүүд нүдэн дээр ил байгаа. Гагцхүү сайныг мушгин гуйвуулж, зогсоож явах нь буруу. МАН-ынхан “Гудамж” төслийг зогсоочихлоо. Эсвэл бидний хийж байсан сайн зүйлсийн нэрийг нь өөрчлөөд цааш нь авч явдаг. Энэ буруу. Нэг л Монгол Улс шүү дээ. Бид бүгд л Монголчууд. Сөрөг хүчнийхээ өмнө нь байгуулсан Засгийн газрын хэрэгжүүлсэн ажлыг эрх баригч нам зөвийг нь зөв, бурууг нь буруу гэж хэлээд л авч явах ёстой. Тэгэхгүйгээр, нэг их өр тавьчхаад явчихсан хүмүүс ч юм шиг ойлгуулаад байдаг. Өр гэдэг гэнэт үүсдэг зүйл биш шүү дээ. Бүр өмнө, баахан бэлэн мөнгө тарааснаас хамгийн их өр үүссэн. Иргэн бүрт нэг сая төгрөг олгох амлалт өгч байж МАН-ынхан сонгуульд ялсан шүү дээ. Тэр өрөө төлөх гэж баахан зээл авсан. Авсан зээл нь хуримтлагдаад 2012 онд бидэн дээр ирсэн. Бид тэр өрийг төлөөд, дээр нь бүтээн байгуулалт хийчхээд байхад энэ нөхдүүд мушгин гуйвуулсаар юу ч хийлгүйгээр өдийг хүрлээ.

-Ирэх сонгуулийн дараа АН төрийн эрх барилаа гэж бодъё. Таны хэлж байгаачлан цааш нь үргэлжлүүлээд явах ямар сайн ажил МАН эрх барьсан энэ хугацаанд хэрэгжсэн бэ?

-Би харин энэ асуултыг өөрөөсөө асуусан. Бодоод ерөөсөө олоогүй. Баахан л хөрөнгө оруулалт босгосон, зарцуулчихсан байдаг, яг хэрэгтэй зүйл юу хийсэн юм, мэдэхгүй. Үнэхээр харамсалтай. Маш их зээл, тусламж хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихлоо. Түүнийг мэргэжлийн, аудитын байгууллагууд нь шалгаж тогтоох биз.

-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай ярьж байна. Та СЕХ-ны нарийн бичгийн дарга байсан хүний хувьд энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Би сонгуулийн төв байгууллагад хамгийн хүнд үед нь нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. УИХ-ын өнгөрсөн сонгууль явагдсан Сонгуулийн ерөнхий хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай юм билээ. Сонгуулийнхаа тогтолцоог зөв тогтож аваад сонгодог ардчилсан улс болохын тулд сонгуулийн ямар хуультай байх юм гэдгээ шийдэх ёстой. Сонгуулиа л хамгийн түрүүнд зөв хийж байж зөв хүмүүс нь энэ улс эх орныг авч явна шүү дээ. Тэгэхгүйгээр, сонгууль болгоны өмнө л Сонгуулийн хуулиа засч, өөрчилдгийг нэг мөр болих хэрэгтэй. Тэр байтугай сонгуулийг УИХ-ын гишүүдийн 3/2-оос доошгүй дэмжлэгээр л өөрчилдөг болох ёстой. Хуралдаанд оролцогчдын олонх дэмжээд л явдаг хууль уг нь биш байхгүй юу. Үндсэн хуулийн дараах, хоёр дахь том хууль болгож өөрчлөх хэрэгтэй.

-Та массыг популизмд автамтгай байна гэж боддог уу?

-Нийгмийн сүлжээнээс харж байхад, хэт дөвийлгөж ярьдаг хүмүүсийг хүлээж авах дуртай байдаг юм шиг байна. Энэ юутай холбоотой гэхээр, манай монголын ард түмний ихэнх нь ядуу, ходоод хоосон байна шүү дээ. Чинээлэг, дундаж давхарга олонх болж байж л энэ асуудал арилах болов уу. Улс орныг дундаж давхаргынхан л авч явна уу гэхээс хэдхэн гэр бүл лиценз зарж баяжчихаад бусдыгаа авч явдаг нь худлаа гэдгийг нотолчихлоо. Тэгэхээр газрын доорх баялаг бол ард түмний өмч гэдэг Үндсэн хуулийнхаа гол зарчмыг бариад лиценз зарж олсон ашгаасаа ард түмэнд өгөх ёстойг нь өгөөд явахгүй бол болохгүй. Тэр нөхдүүд ард түмнийг саарал масс гэж үздэг билээ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр М.Энхболдын командынхан өөрийн намын нэр дэвшигчдээ “Ард түмэн бол зүгээр л цагаан цаас. Тэрэн дээр юу ч бичиж болно” гэж ярьсан байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: “АРДЧИЛАЛ ТАЙМС” 

Сэтгүүлч: Х.ХУЛАН

53 Сэтгэгдэл
  1. generic clomid over the counter walmart бичсэн нь
  2. PeterFar бичсэн нь

    plaquenil price uk plaquenil from canada – hydroxychloroquine sulfate nz

  3. Patrickevedy бичсэн нь

    online canadian drugstore over the counter ed medication – over the counter ed medication

  4. clomid over the counter бичсэн нь

    clomid cost ontob com

  5. JerryLot бичсэн нь

    errection problem cure natural drugs for ed – canadian drug pharmacy

  6. ivermectin 3mg бичсэн нь

    stromectol online canada stromectol tablets for humans

  7. stromectol cream бичсэн нь

    stromectol price ivermectin purchase

  8. JerryLot бичсэн нь

    medication for ed dysfunction herbal ed treatment – overcoming ed

  9. ivermectin 3mg бичсэн нь
  10. ivermectin oral бичсэн нь

    ivermectin buy nz ivermectin cream 1%

  11. Terrycet бичсэн нь

    buy ivermectin nz cheap ivermectin – ivermectin canada

  12. furosemide 10 mg бичсэн нь

    lasix rx lasix online ontob com

  13. furosemide 20 бичсэн нь

    cost of lasix furosemide price walgreens ontob com

  14. Terrycet бичсэн нь

    best ed pills that work order diet pills from canada – ed medication online

  15. lasix 40 бичсэн нь

    furosemide rx lasix 10 mg tablet price ontob com

  16. furosemide pill бичсэн нь

    furosemide price walgreens lasix 40 mg tablet price ontob com

  17. Terrycet бичсэн нь

    best price for cialis 20 mg cialis discounts – cialis in manitoba

  18. furosemide cost cvs бичсэн нь

    furosemide prescription frusemide 20mg ontob com

  19. Terrycet бичсэн нь

    buy ed pills online no prior prescription required pharmacy – vitamins for ed

  20. https://ivermectinmeds.com/ бичсэн нь
  21. MauriceSap бичсэн нь

    ivermectin pills ivermectin – stromectol 15 mg

  22. MauriceSap бичсэн нь

    zithromax prescription buy zithromax online – can i buy zithromax over the counter in canada

  23. MauriceSap бичсэн нь

    stromectol oral ivermectin for sale – buy stromectol pills

  24. GerardoFep бичсэн нь

    clomid purchase clomid 2020 – buy clomid online no prescription

  25. GerardoFep бичсэн нь

    ed drugs list prescription drugs without doctor approval – canadian pharmacy

  26. GerardoFep бичсэн нь

    cialis online doctor cialis no prescription canada – what is better viagra or cialis

  27. ThomasSonee бичсэн нь

    stromectol price stromectol – ivermectin 80 mg

  28. ThomasSonee бичсэн нь

    buy plaquenil 200mg plaquenil for sale canada – hydroxychloroquine sulfate tablets

  29. Williamwhini бичсэн нь

    over the counter ed remedies prescription drugs without doctor approval – buy ed drugs

  30. RonaldPal бичсэн нь

    ivermectin generic cream stromectol 3 mg tablets price – stromectol tablets

  31. Floydsag бичсэн нь

    generic for amoxicillin order amoxil – how much is amoxicillin

  32. Ronaldtooca бичсэн нь

    viagra and headaches viagra patent date – viagra over night delivery

  33. Ronaldtooca бичсэн нь

    viagra professional vs viagra viagra soft taps – active ingredient in viagra

  34. Williamcip бичсэн нь

    cialis substitute hvtsgeahddrimbBtjUnalsy cialis 200 mg no prescription CialisCND20Mg – generic cialis cipla

  35. Williamcip бичсэн нь

    generic cialis from india cialis mit dapoxetine sizrjqq – cialis 20mg П„О№ОјО·

  36. MarioAcito бичсэн нь

    plaquenil generic cost plaquenil 200 cost – hydroxy-chloroquine

  37. MarioAcito бичсэн нь

    lasix 100 mg lasix – lasix generic

  38. MarioAcito бичсэн нь

    cipro pharmacy buy cipro online – ciprofloxacin over the counter

  39. Waynerok бичсэн нь

    cialis 20 mg cost taking cialis soft tabs – cialis sale 20mg

  40. Waynerok бичсэн нь

    where can i buy cialis without a prescription canada cialis online – buy cialis online overnight

  41. PeterTus бичсэн нь

    viagra amazon viagra without a doctor prescription – when will viagra be generic

  42. PeterTus бичсэн нь

    where to buy viagra online best place to buy viagra online – п»їviagra pills

  43. Brendansmuch бичсэн нь

    erectile dysfunction pills: best cure for ed – errectile dysfunction

  44. Brendansmuch бичсэн нь

    best ed drug: best ed medications – ed trial pack

  45. Daviddrult бичсэн нь

    ivermectin pill cost ivermectin tablets for humans – ivermectin stromectol

  46. Williamagilm бичсэн нь

    price of ivermectin ivermectin over the counter – ivermectin 5 mg

  47. Williamagilm бичсэн нь

    metformin price australia metformin order canada – metformin 500 buy

  48. BryanTet бичсэн нь

    drug pharmacy ed drugs online from canada – express scripts com pharmacies

  49. BryanTet бичсэн нь

    the canadian drugstore buy generic drugs without prescription – indian pharmacy online

  50. Pedroomita бичсэн нь

    viagra without a doctor prescription: over the counter viagra – mexican viagra

  51. Pedroomita бичсэн нь

    best place to buy generic viagra online: viagra online usa – viagra without a doctor prescription

  52. Williamjed бичсэн нь

    medicine neurontin capsules buy gabapentin – neurontin over the counter

  53. EdwardNat бичсэн нь

    viagra over the counter https://viagrabng.com/# viagra without a doctor prescription usa

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй