ГХЯ: ОХУ-ын Элчин сайдын яаманд мэдээллээ пэйж хуудаснаасаа устгах шаардлага хүргүүлж байгаа

0

ОХУ-ын Элчин сайдын яам өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар “Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гэсэн  пост нь дипломат ёс алдсан, суугаа орныхоо иргэдийн эрхэнд халдсан үйлдэл болж иргэдийн хатуу шүүмжлэлийг дагууллаа.

Гадаад улсын элчин сайдын яам суугаа улсынхаа нэг нам, иргэдэд хандаж улаан өнгийн том анхаарлын тэмдэгтэйгээр юуг уншиж итгэхийг зааварласан анхааруулга гаргасан нь дипломат ёсыг ноцтой зөрчсөн, Монгол улсын хуулийг зөрчсөн үйлдэл юм. Энэ болчимгүй үйлдлээс улбаатай иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан ч Улаанбаатар хотод зохион байгуулагдаж болзошгүй байна.

Монгол улсын Гадаад харилцааны яам “Уг мэдээлэлд яамны зүгээс эсэргүүцэл илэрхийлэн, ноот бичиг илгээхээр болсон. Бид энэ асуудлыг анхааралдаа авсан. ОХУ-ын Элчин сайдын яаманд мэдээллээ пэйж хуудаснаасаа устгах шаардлага хүргүүлж байгаа” гэсэн тайлбарыг өнөөдөр өгчээ.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?