Г.Занданшатар: ҮХЦ-ийн дарга Монгол улсын иргэнээ өмөөрснөөс үл ойлголцол үүссэн

0

УИХ-ын дарга Г.Занданшатар: ҮХЦ-ийн дарга монгол улсын иргэнээ өмөөрч үл ойлголцол үүссэн

“Сошиал орчинд энэ тухай шуугиан гарч байна. ҮХЦ-ээс өгсөн мэдээллээр “Цэцийн дарга ямар нэгэн зүй бус үйлдэл гаргаагүй. Харин түүний ард сууж явсан хүн асуудалд орсон. Цэцийн дарга Монгол иргэнээ өмөөрснөөс асуудалд үл ойлголцол үүссэн гэсэн. Хэрэв Үндсэн хуулийн цэцийн дарга ийм үйлдэл гаргасан бол хариуцлага тооцох арга хэмжээ авна” гэлээ

УИХ-ын дарга Г.Занданшатар: ҮХЦ-ийн дарга монгол улсын иргэнээ өмөөрч үл ойлголцол үүссэн гэсэн

УИХ-ын дарга Г.Занданшатар: ҮХЦ-ийн дарга монгол улсын иргэнээ өмөөрч үл ойлголцол үүссэн “Сошиал орчинд энэ тухай шуугиан гарч байна. ҮХЦ-ээс өгсөн мэдээллээр "Цэцийн дарга ямар нэгэн зүй бус үйлдэл гаргаагүй. Харин түүний ард сууж явсан хүн асуудалд орсон. Энэ асуудалд үл ойлголцол үүссэн гэсэн. Хэрэв Үндсэн хуулийн цэцийн дарга ийм үйлдэл гаргасан бол хариуцлага тооцох арга хэмжээ авна” гэлээ

Posted by "Дээдсийн амьдрал" сонин on Friday, November 1, 2019

ЭНЭ ХЭРЭГ ЯВДЛЫН ДАРАА ҮХЦ-ЭЭС ЭНЭХҮҮ МЭДЭГДЛИЙГ ГАРГАЛАА

Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр  “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна. Тэрбээр Улаанбаатар- Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ” гэж мэдээлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор  БНСУ-аар дамжин зорчиж явсан юм.

Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан нэгэн монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна.

Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно.

Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь  үнэн бодит байдал огт нийцэхгүй болохыг  хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч

2019 оны 11 дүгээр сарын 01

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй