Дуучин Б.Амархүү: Монголчуудаасаа уучлал хүсье. Итгэлийг тань дахиж хэзээ ч алдахгүй гэж тангараглаж байна

0

Дуучин Б.Амархүү хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр саатуулагдан, анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял сонсоод байсан ч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаасан юм.

Дуучин Б.Амархүү өөрийн пээж хуудсаар дамжуулан уучлал хүссэн. Тэрээр:

“Олон хүн надаас тайлбар сонсохыг хүсэж байна. Надад итгэдэг хүмүүсийг урт хугацаанд санааг нь зовоосонд уучлаарай. 2006 оны Народны артист тэмцээнээс хойш ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж уран бүтээл хийж байсан. Хэрэгт холбогдоод та бүхний сэтгэлийг зовоосон байх. Би энэ хугацаанд олон зүйлийг даван тууллаа. Хамгийн түрүүнд ээж, аав, гэр бүлээсээ уучлал гуймаар байна. Мөн миний дууг сонсдог дэмжигчдээсээ уучлал гуймаар байна. Ахиж би ийм хэрэгт огт холбогдохгүй. Цаашдаа олон уран бүтээл хийнэ.

Намайг өмөөрч, шүүмжилж байсан хүмүүстээ баярлалаа. Хүү нь буруу зүйл хийхэд ахмадууд нь хайрлаж загнадаг шиг намайг ухааруулж байгаа хэмээн ойлгож байгаа. Монголчуудаасаа уучлал хүсмээр байна. Итгэлийг тань хэзээ ч алдахгүй гэж тангараглаж байна.

Тэнд ороод бусад залуучуудыгаа хараад маш их зүйл ойлгосон. Гурван сарын хугацаа тийм урт байдаг гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй. Манай Монголын шорон залуужсан байна гэж санагдсан. Энэ хорт зүйлээс болоод амьдралдаа алдсан олон залуус байсан. Монгол улсаа хөгжүүлэх залуучууд хоригдоод байж байгаа нь харамсалтай санагдсан.

Монгол улсынхаа залуучуудыг аврах уриалга урлаг соёлынхоо найз нөхдөөс хүсэж байна. Энэ зүйлд би алдаж байж ухаардгийг ойлголоо” гэлээ.

Эх Сурвалж: Amarkhuu Borkhuu page хуудас  

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй