ДӨРВӨН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ПРОКУРОРООС ИРҮҮЛЛЭЭ

0

ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д өнөөдөр / ирүүлжээ.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг саналыг хэлэлцэж хүлээн авах эсэх талаар шийдвэр гаргаж 48 цагийн дотор УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой юм.

Прокурорын байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор эхлэн хэлэлцэж, саналаа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах хуулийн зохицуулалттай ч гишүүдийн ирц өнөөдөр хүрэхгүй байсаар дэд хорооны хурлыг маргааш болтол хойшлуулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй