Д.Амарбаясгалан: У.Хүрэлсүх шударга ёсны засаглалыг бий болгох чухал шийдвэр гарга

0
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шударга ёсны засаглалыг бий болгох чухал шийдвэр гаргалаа.
Монгол Ардын Нам 2020 оны УИХ-ын, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад оролцохдоо шударга ёсны засаглал бий болгох амлалтыг ард түмэндээ өгсөн билээ.
Энэ амлалтаа биелүүлэх, Монгол улсад шударга ёсыг бий болгох, иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах Шүүхийн тухай хуулиа 2021 оны 1 сарын 15-нд УИХ дийлэнх олонхиор баталсан.
Шүүхийн тухай хуулинд бүх шатны шүүхийн томилгоонууд дахь улс төрийн болон бусад ашиг сонирхлыг арилгах, шүүхийг мерит зарчмаар томилон бүрдүүлж хараат бус, хариуцлагатай шүүх тогтолцоог бий болгох, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн байх зарчмаар сонгон бүрдүүлэхээр зааж өгсөн юм.
Гэтэл өмнөх Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу Шүүхийн тухай шинэ хууль дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж томилох заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэц гаргасны улмаас шүүхийн шинэчлэл зогсонги байдалд ороод байсан юм.
Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийн хүсэлтээс татгалзаж, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг санал болгох, томилох, АТГ-ын дарга, дэд даргыг томилох зэрэг Үндсэн хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй гэдгээ илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ шийдвэр нь хараат бус шүүхтэй, хувь хүн бус хууль засагладаг шударга ардчилсан засаглалыг бэхжүүлэхээр ард түмэндээ амласнаа хэрэгжүүлэх, Үндсэн хууль, төрт ёсоо дээдэлсэн чухал алхам болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно.
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй