Д.ГАНТУЛГЫН БҮРЭН ЭРХИЙГ СЭРГЭЭХИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ЭХЧҮҮД БАНДААШТАЙ ЖАГСАЖ БАЙНА

1

Судлаач Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Сонгуулийн тухай болон Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж зарга үүсгээд байгаа. Өнөөдөр Үндсэн Хуулийн Цэц
УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг өнөөдөр дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.
“ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” , “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэнэ. Хуралдаанд иргэн Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек, Д.Ганхуяг, Б.Ууганбаяр нар болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцож байна.


“Хүчиндэгч”, “Бандааш” хочтой болсон экс гишүүн Д.Гантулгыг буцааж УИХ-ын гишүүн болгохыг эсэргүүцэж иргэд, эхчүүд ҮХЦ-ийн гадна ийнхүү “Бандааштай жагсаал”-аа эхлүүлээд байна.

Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсний дараа Хэнтийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж
Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд гаргасны дагуу “Үндсэн хуульд заасан иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн” гэж үзээд хүчингүй болгож байсан юм. Энэ гомдлын дагуу 42-р тойргийн нөхөр сонгууль бүтэн нэг жилээр ухарч байсан.
С.Мөнхцэцэг нь 2016 онд МАН-аас Баянхутаг сумандаа нэр дэвшиж, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Мөн удалгүй Хэнтийн аймгийн Боловсрол, соёлын газрын даргаар томилогдсон байдаг юм. Харин хүргэн Х нь У.Хүрэлсүхийн жолоочоор ажиллаж байгаад Ерөнхий сайд болсноос нь хойш бие хамгаалагчаар нь ажиллах болсон ч гэдэг.

Иргэн Д.Ганхуяг ” Д.Гантулыг чөлөөлсөн тогтоол нь 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй” гэж маргаан үүсгэн юм.

Сараа Дэлгэр-н зураг.
1 Сэтгэгдэл
  1. EdwardNat бичсэн нь

    viagra from india https://viagrabng.com/# where to buy viagra online

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй