Д.Сарангэрэл. Наадам түр хойшлуулж өгөөч

0

УИХ дахь эмэгтэй гишүүд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

#NoNAADAM

Д.Сарангэрэл: Бидэнд наадам хийхгүй гэх санаа огтхон ч үгүй. Гэхдээ наадмыг хойшлуулж өгөөч ээ гэсэн санаачлагыг УИХ дахь МАН-ын эмэгтэй гишүүдийн зүгээс гаргаж байна

Posted by "Дээдсийн амьдрал" сонин on Thursday, July 1, 2021

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын эмэгтэй хэд хэдэн санал санаалчилга гаргаад байна. Тухайлбал, Улсын баяр наадмыг хойшлуулах саналыг УОК, Засгийн газарт гаргасан. Бидний саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч судлахаар болсон.

Хоёрдугаарт, цар тахалтай тэмцэж байгаа иргэдэдээ дэмжлэг үзүүлэх сан байгуулах санаачилга гаргаад байна” гэв

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Иргэдийн зүгээс хурдан морины унаач хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг шаардаж байна. Мөн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж чадахгүй байхад наадам хийх нь оновчгүй юм гэдэг асуудлыг тавьж байгаа.

Хүүхдийн эрүүл мэндийн асуудал нэн чухал. Тиймээс эмэгтэй гишүүдийн зүгээс 100 жилийн ойн баяр наадмыг хойшлуулаач гэдэг саналыг холбогдох байгууллагуудад тавьсан. Нааштай шийднэ гэж найдаж байна” хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Эмэгтэй гишүүдийн зүгээс цар тахлын улмаас өнчирсөн хүүхдүүдэд насанд хүртэл нь тусламж үзүүлэх тусгай сан бий болгохоор ажиллаж байна. Хүүхдийн төлөө фондод цугларсан 2.2 тэрбум төгрөг цугларсан. Энэ фонд нь хүүхдийн төлөө бүтээн байгуулалт хийх, хүүхдүүдийг гадна тэмцээн уралдаанд явуулахад дэмжлэг үзүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих зорилгоор байгуулагдсан.

Гэвч КОВИД-ын нөхцөл байдал хүндэрсэн тул энэ өвчний улмаас өнчирсөн, эм тариа шаардлагатай амьдралын түвшин доогуур хүүхдүүдэд туслах зорилгоор Хүүхдийн төлөө фондын зориулалтыг өөрчлөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр эмэгтэй гишүүд маань ажиллаж байна.

Мөн бид энэ ажлыг өөрчлөө түүчээлж нэг сарын цалингаа хандивлаж байна. Цаашид аж ахуйн нэгж болоод хүмүүнлэгийн үйлсэд элэгтэй хүмүүст хандан энэ фондод хандив өргөхийг уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй