Д.Сарангэрэл Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

27

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдлын чиглэлээр хүлээх хариуцлага, Эмийн зөвлөлийн гишүүний шалгуурыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж хэрэглэхээр заасан байна.

Эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар, удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллага, эмч төлөөлөгч нараас эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх үйл ажиллагааны зохицуулалт энэхүү хуулиар боловсронгуй болох юм. Энэ зохицуулалтын хүрээнд иргэд эм гэж төөрөгдөн хэрэглэдэг эрүүлжүүлнэ, тураана гэх мэт хэт дөвийлгөсөн сурталчилгаатай бүтээгдэхүүний зохицуулалт ч сайжрах аж.
Түүнчлэн эмийн үнийн ил тод байдлыг хангах, гадаад дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрд эмийн үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эм хүлээн авах эрх зүйн орчин бүрдэнэ.
Энэхүү хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудал болох эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.

27 Сэтгэгдэл
  1. тут бичсэн нь
  2. 11694 бичсэн нь
  3. Бестселлер 2021 бичсэн нь
  4. смотреть фильм бичсэн нь
  5. смотреть фильм бичсэн нь
  6. на сайте бичсэн нь
  7. Форсаж 9 кино бичсэн нь
  8. Свингеры 2021 бичсэн нь
  9. 13783 бичсэн нь
  10. ДЮНА бичсэн нь
  11. Воспоминание бичсэн нь
  12. Кэндимен бичсэн нь
  13. После глава 3 бичсэн нь
  14. Злое бичсэн нь
  15. Клятва лiкаря бичсэн нь
  16. 3451 бичсэн нь
  17. Человек паук онлайн бичсэн нь

    01711 019703 https://clck.ru/XEMJK

  18. Чики бичсэн нь
  19. Медиатор 6 серия бичсэн нь
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй