Ерөнхийлөгч Ойн агентлагийг сэргээн байгуулах зарлиг гаргав

25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлсэн. Энэ үеэрээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдсэн. Уг ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өнөөдөр /2021.10.04/  Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргажээ.

ЗАРЛИГТ: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх цогц хөтөлбөр гарган ажиллахыг чиглэлээ болгох.

  • Жил бүр ДНБ-ий нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлд ажиллах.
  • Ойн салбарын бодлого үйл ажиллагааг зохицуулах Ойн агентлагийг сэргээн байгуулах. Улсын төсвийн дагалдах хуулиар тус агентлагийг сэргээн байгуулах санхүүжилтийг тусгах.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ойн ААН-үүдийг байгуулж, санхүүгийн зохистой механизмыг бүрдүүлэх. Монгол Улсын хэмжээнд үрсэлгээ, мод үржүүлгийн ААН-үүд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнийг сонгодог утгаар нь ойн аж ахуй нэгж болгон дэмжлэг үзүүлэх.
  • Мод тарих ажлыг иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэртэй уяж, татвар болон татварын бус бодлогоор дэмжлэг үзүүлэх.
  • “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд мод тарих ажлыг уялдуулан зохион байгуулах.
  • Иргэн, ААН-үүдийг тарьсан модоор ойн сан бүрдүүлж, нэгдсэн санд бүртгэж авах, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулж, бодит дэмжлэг үзүүлэх.
  • Жуулчид мод тарих санаачлагыг дэмжих.
  • Дүүрэг, сум болгонд ногоон байгууламж байгуулж, мод тарих соёлыг сурталчлан түгээх.
  • Шаардлагатай усны нөөцийг бүрдүүлэх, ялангуяа гадаргуун усыг говийн бүс нутаг руу шилжүүлэх, цөөрөм байгуулах, усалгааны орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх.
  • Мод тарьж ургуулах арга, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, хот суурин газрын ногоон байгууламжийг хот байгуулалтын төлөвлөлттэй уялдуулан бие даасан салбар чиглэл болгон ашиглах.
  • Байгаль орчноо хайрлан хамгаалах, экологийн боловсролыг бүх шатны боловсролын байгууллагын онцлогт тохирсон хэлбэрээр соён гэгээрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхийг зарлиг болголоо.

Зарлигийн хэрэгжилттэй холбогдуулан Засгийн газраас жил бүр улсын төсөвт тодорхой хөрөнгө мөнгийг тусгах чиглэл өгсөн зарлигийг хүргүүлсэн байна.

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар “Улсын төсвийг өргөн барихдаа ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс Ойн агентлаг байгуулах төсвийг дагалдах хуулиар оруулж байгаа. Ойн аж ахуйн нэгжийн сан бүрдүүлж улсын төсөвт бүртгэж авах, мод тарьж ургуулахад шаардлагатай усны нөөцийг бүрдүүлэх, гадаргын усыг говийн бүс нутаг руу шилжүүлэх, мод тарьж ургуулах орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх чиглэл  өгсөн. Мөн бүх шатны боловсролын байгууллагад экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулахыг үүрэг болголоо” гэв.

25 Сэтгэгдэл
  1. Where to invest 300$ бичсэн нь
  2. Delta airlines phone number бичсэн нь

    Веном 2 – смотреть онлайн в хорошем качестве https://bit.ly/venom2-2021

  3. Delta Air lines Washington booking customer service бичсэн нь
  4. Delta Air lines San Diego booking customer service бичсэн нь

    control of pest San Diego service https://www.webdesignerdepot.com/?s=control+of+pest+%E2%98%8E+1%28844%299484793+San Diego+service+phone+number

  5. Delta Air lines San Jose booking customer service бичсэн нь

    control of pest San Jose service https://www.goodcarbadcar.net/?s=control+of+pest+%E2%98%8E+1%28844%299484793+San Jose+service+phone+number

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?