З.Энхболдыг Зүүн Азийн жүдо бөхийн холбоо Дэд Ерөнхийлөгчөөрөө сонголоо

0

Монголын жүдо бөхийн холбоо өнгөрөгч нэгдүгээр сард холбооныхоо Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг томилж байсан.

Тэгвэл Зүүн Азийн жүдо бөхийн холбоо Арабын Нэгдсэн Эмират улсад дөрөвдүгээр сарын 18-нд болсон их хуралдаанаараа З.Энхболдыг мөн Дэд Ерөнхийлөгчөөрөө сонгосон байна.

З.Энхболд “Токио 2020” олимпод зодоглох монголын багийг ахлах юм. Мөн 2020 онд олимпийн эрх олгох Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар тэрээр ажиллана.

Жүдоо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд 2017 оны долдугаар сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэдэг.

Зүүн Азийн жүдо бөхийн холбоо болон Монголын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч З.энхболдын намтар:

  • 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
  • 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик телемеханикийн инженер мэргэжлээр
  • 1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
  • 1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр
  • 1989-1991 онд “Монел” фирмд инженер
  • 1991-1993 онд “Эрэл” ХХКомпаний захирал
  • 1993-1996 онд “Интер” ХЭАА ХХКомпанид захирал
  • 1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга
  • 1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх
  • 2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга
  • 2005-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй