Л.Энх-Амгалан сайд боловсролын албарын ёс зүйтэй холбоотой захидал хүлээн авч нууцлалыг нь хамгаална

0
Л.Энх-Амгалан: НАДАД И-МЭЙЛ ИЛГЭЭГЭЭРЭЙ…
Боловсролын салбар 2022 оныг “Ёс зүйн жил” болгон зарласантай холбогдуулан САЙДАД И-МЭЙЛ ИЛГЭЭХ аяныг эхлүүлж байна. Захидлыг Enkh-Amgalan@edu.mn и-мэйл хаягаар 2022.02.01-ний өдрөөс эхлэн 14 хоногийн турш хүлээн авна. Цахим хаяг 2022.02.14.-ний өдөр хаагдана.
ХЭН И-МЭЙЛ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?
✅ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
✅ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид суралцагчид
✅ Их, дээд сургуулийн оюутнууд
✅ Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан
✅ Эцэг эх, асран хамгаалагчид
И-МЭЙЛ ИЛГЭЭХ СЭДЭВ:
📧 Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт
📧 Багш, суралцагч, эцэг эхчүүдийн хоорондын үл ойлголцол, харилцааны бэрхшээл
📧 Суралцах орчны аюулгүй байдал
📧 Ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага, шинэ санаачилга
Захидал илгээгчийн нууцыг чандлан сахина.
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?