Монголын Шинкиокушинкай каратэгийн холбооны “Хүч 07” клуб өнөөдөр нээлтээ хийлээ

0

Монголын Шинкиокушинкай каратэгийн холбооны “Хүч 07” клуб өнөөдөр Чингэлтэй дүүргийн Хайлааст хороололд шинээр нээгдлээ. Олимпийн төрөлд орсон каратегийн спорт Монгол улсад эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ирээдүйн олимпийн аваргууд нийслэл, тэр дундаа гэр хорооллын хүүхэд залуусаас төрөх боломж гарч байна. Тус дэвжээний багш Т.Долгион “Манай клубт 07 наснаас дээш бүх хүүхэд залуус, насанд хүрэгчид ч хичээллэх боломжтой. Эрүүл бие бялдар, хатуужил, хүмүүжилтэй иргэд бий болоход спортын ач холбогдол маш өндөр. Ирээдүйн аваргууд “Хүч 07″ клубээс төрүүлэхийн төлөө бид хичээн ажиллах болно” гэлээ.

 

“Хүч 07

 

“Хүч 07” клубын утас: 91913522

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?