НМХГ: УОК-ЫН ШИЙДВЭРИЙГ ААН-ҮҮД ДАГАХ ЁСТОЙ

0

Үйл ажиллагааг нь хязгаарлаад буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ААН байгууллагууд УОК-ын шийдвэрийг эсэргүүцэн “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн өрнүүлээд байна. ААН, байгууллагууд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэдгээ мэдэгдээд буй тухай  НМХГ-ын албаны хүнээс тодруулахад “УОК-оос хориглосон шийдвэр гаргасны дараа үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байвал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох дүрэм журамтай. Ингэхдээ ААН байгууллагуудыг торгох, үйл ажиллагааг нь зогсоох, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг. Ер нь УОК-ын шийдвэрийг ААН, байгууллагууд маань дагах ёстой. УОК, НОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд манайх хяналт тавьдаг. Тус хөдөлгөөний талаар мэдээллийг харж байна. Шийдвэр гаргах дээд байгууллагаас нь энэ талаар ямар нэгэн чиглэл өгөөгүй” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй