Н.ЭНХБАЯР: УИХ АЖИЛЛАХ ЧАДАМЖГҮЙ НЬ БАТЛАГДСААР БАЙНА

0

МАХН өнөөгийн УИХ-ыг цаашид үйл ажиллагаа явуулах ёсзүйн эрхгүй, хуульзүйн чадамжгүй хэмээн үзэж буй талаараа мэдээлэл хийн парламентыг хугацаанаасаа өмнөх тарах шаардлагыг УИХ-д хүргүүллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

“Өдөр хоног өнгөрөх тусам УИХ ажиллах чадамжгүй нь батлагдсаар байна. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажил нь анхнаасаа хууль бусаар эхэлсэн. УИХ-ын 62 гишүүний гарын үсэг зурсан төслөөс шал өөр зүйл хэлэлцсэн. Дараагийн үйл ажиллагаанууд нь бүхэлдээ Үндсэн хуулийг зөрчсөн. Тэр хууль бус ажлаасаа бултахын тулд иргэдээс асууна гэж ард түмнийг хам хэрэгтэн болгох гэж байна. Бид үүнийг эсэргүүцэж байна” гэж мэдэгдлээ

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй