“СУРУГА ДЕВЕЛОПМЭНТ” ХХК ирэх ням гаригт дугуйн зам чөлөөлж хэвийн байдалд оруулж өгнө гэв

0

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “СУРУГА ДЕВЕЛОПМЭНТ” ХХК газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг эвдэхгүй байх үүрэг өгсөн юм. 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өнөөдөр тус компанийнхан албан хүсэлтээ ирүүлсэн бөгөөд энэ сарын 28 буюу ням гариг гэхэд дугуйн замыг чөлөөлж, хэвийн байдалд нь оруулахаа мэдэгджээ. 

“Суруга центр-2”  үйлчилгээний төв барихаар газар шорооны ажил эхлүүлэх гэж байгаа тул хөрсний нуралт үүсэхээс сэргийлж, дээрх хэсгийн дугуйн замыг түр хаах шаардлагатай болсноо уг албан бичигт дурдсан байна.

Дахиад дугуйн зам сүйтгэжээХурд хорооллын урд, Japan Town -ын зүүн талын зам

Posted by "Дээдсийн амьдрал" сонин on Saturday, April 20, 2019
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй