“Сэрүүлэг” сонины эрхлэгч С.Баярмөнхийг “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирлаар томиллоо

0

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваа тушаал гаргаж “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал Т.Мөнхбаярыг чөлөөлжээ. Т.Мөнхбаяр нь хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм. Тэр үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваа “Т.Мөнхбаяр идэр залуу насандаа улс нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулахуйц ажлыг сайн зохион байгуулж ажлын ур чадвараа батлан харуулснаар төрийн өндөр дээд эрхэм цолыг хүртлээ” гэж байв.
Тэгвэл түүний оронд “Сэрүүлэг” сонины эрхлэгч, “Сэрүүлэг констразшн” ХХК-ийн захирал С.Баярмөнхийг томилсон байна.

С.Баярмөнх нь Баянхонгор аймгийн уугуул, УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан. 1989 оноос “Улаан од” сонины сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлсэн. МСХ-ны ерөнхийлөгч, ГХЯ-ны Дипломат байгууллага үйлчилгээ аж ахуйн газрын дарга, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч зэрэг алба хашиж байжээ.

Б.ОЧИР 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.21 ДАВАА № 123 (6600)

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй