Тусгаарлалтад байгаа иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна

0

Сонгуулийн ерөнхий хорооноос Монголд Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг гардууллаа.

Ингэснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Нэр дэвшигчид сонгогчидтой хийх уулзалтаа аль болох гадаа талбайд зохион байгуулах нь зүйтэй. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу хүн хоорондын зай баримтлах, уулзалтад ирсэн хүмүүсийн бүртгэлийг хөтлөх, халуун хэмжих, хүүхэд дагуулж ирэхгүй байх, маск зүүж, бээлий өмссөн байх ёстой зэрэг дэглэмээ давхар мөрдөгдөнө. Энэ бүхэнд сонгууль эрхэлсэн байгууллагаас хяналт тавина.

Хэрвээ битүү орчинд уулзалт хийх юм бол агааржуулалт, ариутгал, цэвэрлэгээг давхар хариуцаад явах хэрэгтэй.

Тусгаарлалтад байгаа иргэдээс зөөврийн хайрцгаар санал авна. Санал авах ажиллагаа Зургаадугаар сарын 8-нд 09:00-20:00 цагийн хооронд явагдана. Гэхдээ арай өөр зохицуулалтаар буюу халдвар хамгааллын өндөр дэглэмийг баримтална. Журман дээр заасан байгаа” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй