Узбекистан тэрбум гаруй долларын уран Японд нийлүүлэхээр төлөвлөжээ

0

Узбекистан улсын Ерөнхийлөгчийн “Узбекистан, Япон улс хоорондын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээний тухай” зарлигийн дагуу Навоигийн уулын баяжуулах үйлдвэр 2023-2030 онд 1.14 тэрбум долларын үнэтэй уран Японд нийлүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, “Марубени”-д 510.1 сая ам.доллар, “Иточу” компанид 636.4 сая ам.долларын уран тус тус нийлүүлэх аж.

Навоигийн уулыг баяжуулах үйлдвэр нь Узбекистан улсын уран экспортолдог ганц үйлдвэр юм. Тус үйлдвэрийн Гадаад эдийн засгийн харилцаа, борлуулалтын хэлтсийн дарга Хасан Сафаровын мэдэгдсэнээр, үйлдвэрлэлийн 90 орчим хувийг Хятад, Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэг орнууд руу экспортолж байна. Гол худалдан авагч нь Японы “Марубени”, “Иточу” компаниуд аж.

Э.Од  

http://www.mongolianminingjournal.com/

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй