УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 8,5 сая төгрөгөөр нэг хүн эмчилж байсан бол одоо 60,000 төгрөг болоод багасчихлаа

3
Ардчилсан нам 10 сарын 1-нд зохион байгуулах “Одоо боллоо” жагсаалынхаа талаар Д.Сүхбаатарын талбайд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд АН-ын даргаар сонгогдсон М.Тулгат, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар оролцов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: ” Маргааш буюу 10 сарын 01-ний өдөр Ардчилсан намаас “Одоо боллоо” нэртэй цуглааныг зохион байгуулна. Өнгөрсөн хугацаанд 20 орчим их наяд төгрөгийг ковидын эсрэг зарцуулсан боловч үр дүн гарахгүй байгаа. Үүнээс 5,1 их наяд нь ковидын эсрэг арга хэмжээнд зарцуулсан. Дараа нь 10 их наядын хөтөлбөр зарласан. Гадны улс орнуудаас 3 их наяд төгрөгийн тусламж ирсэн. Цахилгаан дулааны зардалд Эрдэнэт, Тавантолгой зэрэг үйлдвэрүүдээс 1 их наяд төгрөг гарч байгаа. Оюутолгойн татварын барьцаанд өгсөн 1 их наяд төгрөгийг зарцуулсан гээд нийтдээ 20 их наяд орчим төгрөг болж байгаа. Гэтэл дэлхийн бусад улс орнууд дээд тал нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 17 орчим хувийг л ковидын эсрэг зарцуулж байна.
Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг зарцуулсан хэр нь өвчлөлөөрөө, нас баралтаараа 1-р байранд явж байна. Нэг сая хүнд ноогдох нас баралтаараа. Өөрөөр хэлбэл энэ 20 их наяд төгрөг нохойн замаар орсон. Зуд болохоор нохой зоолдог, зовлон болохоор ноёд зоолдог гэдгийн үлгэр боллоо.
Хамгийн энгийн жишээг хэлье. 8,5 сая төгрөгөөр нэг хүн эмчилж байсан бол одоо 60,000 төгрөг болоод багасчихлаа. Өөрөөр хэлбэл бүх зүйлийг хаалттай байлгаж байгаад ямар их хөрөнгийг энэ хүмүүс завшсан нь харагдаж байна. Ихэнхийг нь 2020, 2021 оны сонгуульд зарцуулсан. Ковидын хууль нэрээр дарангуйллын системийг бий болгож байна. Аж ахуйн нэгжүүдийг нээдэг, хаадаг. Цагийн хуваарийг нь 22 цаг болгодог. 24 цаг болгодог. Буцаагаад 20 цаг болгодог. Ковидын хуулиар хүмүүсийн, бизнесийн эрх, эрх чөлөөг боомилж байна. Энэ нь дарангуйллын хээрийн сургууль болж буй. Тийм учраас Монгол улсын эрх чөлөөг боомилсон энэ хуулийг хүчингүй болгох нь хамгийн чухал асуудал боллоо. Тийм учраас 10 сарын 1-нд болох жагсаалд бизнесийн салбарынхан, ард иргэд, үйлчилгээний байгууллагын ажилчид гээд бүх хүмүүс ирж үзэл бодлоо илэрхийлж, нэгдээрэй гэж уриалж байна.” гэсэн юм.
3 Сэтгэгдэл
  1. Delta Air lines Fort Worth booking customer service бичсэн нь

    control of pest Fort Worth service https://sdachurch.com/?s=control+of+pest+%E2%98%8E+1%28844%299484793+Fort Worth+service+phone+number

  2. Delta Air lines Colorado Springs. Arizona booking customer service customer service phone number https://delta-airlines-2022.blogspot.com

  3. Pest Control Services in USA бичсэн нь

    Delta Airlines Phone Number | Delta airlines customer service phone number https://telegra.ph/Delta-Airlines-Manage-Booking–18556702491-10-01

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?