УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзлээ

0

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин мэдэгдэл гаргалаа. Тэрбээр “Ганибалын Амартүвшин миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрийн дор аливаа гэмт үйлдлийг халхавчилдаг байдлын эсрэг залуучуудынхаа шаардлагыг дэмжиж дараах шийдвэрийг гаргаж байна. Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-д гаргаж байна. Мөн Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг бүрэн дэмжиж байна. Иргэний хувиар шалгуулж, асуудлаа эцэслэн шийдүүлэх шаардлагыг дэмжиж байна” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?