У.ХҮРЭЛСҮХ: Цар тахлын дэгдэлтийг дотооддоо хязгаарласан ч нийтэд халдвар тархахгүй гэх баталгаа хомс, эрсдэл маш өндөр байна

0

 

Засгийн газрын өнөөдрийн /2020.04.15/ ээлжит хуралдаанаар КОВИД-19 цар тахлын үед Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт Улсын Онцгой комиссын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийг сонслоо. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг даалгаврыг Улсын Онцгой комиссын дарга болон гишүүдэд өгчээ.

Тэрбээр “Монгол Улс цар тахлын дэгдэлтийг дотооддоо хязгаарлаад байгаа ч нийтийн дунд халдвар тархахгүй гэх баталгаа хомс, эрсдэл маш өндөр байна. Иймд болзошгүй эрсдэлийг тооцож бэлэн байдлаа хангах ёстой. Дараах дөрвөн арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүл” гэв.

Үүнд:

1.  Бүх нийтийн бэлэн байдлын сургуулилт хийх. Нийтэд вирус тархсан тохиолдолд ямар зохион байгуулалтад орж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрэх.

2.  Эмч, эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдал, дайчилгаа, судалгааг нэгтгэх. Шуурхай томилгоонууыг хийх. 1000 хүн халдвар авсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургуулилтыг эрүүл мэндийн салбарынхан дотроо явуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгох.

3.  Яармагт баригдаж, ашиглалтад ороход бэлэн болоод буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг Ковид-19 цар тахлын дэгдэлт үүссэн үед ашиглахаар бэлэн байдалд шилжүүлж, бэлтгэн тоноглох.

4.  Дээд, дунд шатны удирдлагууд, шийдвэр гаргах түвшнийхэн, албан тушаалтнууд мэдээллээ нэг урсгалаар гаргаж байх. Ажлын хариуцлагатай, байх, олон нийтийг талцуулсан ойлгомжгүй мэдээлэл албан болон албан бусаар түгээхгүй байхыг тус тус анхааруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй