Хууль бусаар агнасан 22 тооны тарвагыг аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өглөө

0

Хаврын тарваганы мах хүний биед сайн гэсэн буруу ташаа ярианаас үүдэлтэй тарвагыг хууль бусаар агнаж, худалдаалах зорилготой зөрчил гарах хандлагатай байна.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд Манхан сумын авто замын шалган нэвтрүүлэх хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаагийн албан хаагчидтай хамтран 2020 оны 04 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хууль бусаар 22 тооны тарвага агнаж, тээвэрлэн ирсэн Мөст сумын харъяат иргэдийг саатуулан хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Хууль бусаар агнасан 22 тооны тарвагыг аймгийн Зоонозын өвчин судлалын төвд лабораторийн болон биологийн шинжилгээ хийлгүүлэхээр хүлээлгэн өглөө.
Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иргэн та: Байгаль орчны гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг МХГ-ын 70431286 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, хамтран ажиллана уу.
Таны өгсөн мэдээллийг хуулийн дагуу чанд хадгална.

Image may contain: one or more people, people standing, food and outdoor

Image may contain: one or more people, people standing, night, outdoor and food

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй