Х.Мандахбаяр байгаль хамгаалах тэмцлийн төлөө уул уурхайн бизнесээсээ татгалзаж мэдэгдэл гаргалаа

1

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Байгаль хамгаалах тэмцлийн төлөө уул уурхайн бизнесээс татгалзаж мэдэгдэл гаргалаа.
Тэрээр:

“Миний бие 2002 оноос хойш хувийн бизнес хийж, алдаж онож ажиллаж ирсэн. “Эрхэт Монгол” ХХК маань өдгөө хэвлэл мэдээлэл, барилга, гадаад худалдаа, уул уурхайн салбарт ажилладаг. Байгаль хамгаалах, уул уурхайг хариуцлагатай болгохын төлөө тэмцэж байгаа хүн өөрөө хөрс хуулалт хийж байгаа нь буруу гэсэн шүүмжлэлийг олон нийтийн зүгээс тавьж байгаа билээ. Олон нийтийн шүүмжлэлийг хүлээн авч, хөрс хуулалтын бизнесээс 2020.01.01-нээс татгалзсанаа албан ёсоор мэдэгдэж байна. Миний үүсгэн байгуулсан “Их шижир баялаг” ХХК 2017 оноос Өмнөговь аймгийн иргэдийн 51 хувийн өмчит “Таван толгой” ХК-д хөрс хуулалтын ажлыг хийж ирсэн. Өнгөрсөн хугацаанд энэ компаниас олсон ашгаараа олон сайхан зүйл бүтээснээс заримыг тоймлон хэлбэл, эх нутгаа хамгаалах тэмцлийг санхүүжүүлж, 400 гаруй оюутанд англи хэлний сургалтын тэтгэлэг олгож, хараат бус сэтгүүлзүйн төлөө хэвлэл мэдээллийн салбарт амжилттай хөрөнгө оруулж чадсан байна. Өмнийн говьчуудыг олон жилийн турш тэжээн тэтгэж ирсэн Таван толгой ХК-ийн уурхайчид, Их шижир баялаг ХХК-ийн нийт хамт олондоо хамтран ажилласанд талархал дэвшүүлье ээ. Та бүхэнд ажлын амжилт, аз жаргал хүсье. Цаашид Эрхэт Монгол ХХК хэвлэл мэдээлэл болон орон сууцны бүтээн байгуулалтын төсөлдөө илүү хүч төвлөрүүлэн ажиллах болно. Миний хувьд байгаль хамгаалах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, уул уурхайг хариуцлагатай болгох тэмцэл болон хуульт ёсыг сахин биелүүлдэг хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ илэрхийлье.” гэлээ

 

1 Сэтгэгдэл
  1. EdwardNat бичсэн нь

    viagra over the counter http://viagrabng.online/# viagra 100mg price

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй