Ц.Элбэгдорж: Хууль бол том хүч. Зугатах ямар ч шаардлага надад байхгүй. Дуудсан цагт нь ирж мэдүүлэг өгнө

0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгөөд гарч ирснийхээ дараа байр сууриа илэрхийлж мэдээлэл өглөө. Тэрээр, “Сайн байцгаана уу. Тавантолгойн орд газартай холбоотой асуудлаар дуудагдлаа. Ерөнхийлөгчийн бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар “гэрчээр” дуудаж тодруулга авсан.. Хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой. Хууль дуудсан цагт очиж тодруулга өгч, асуултад нь хариулт өгөх үүрэгтэй. Албан тушаалтнууд хуулиас зугатаж болохгүй.

Хоёрдугаарт, ШХАБ-ын талаар надаас асуугаагүй. Гэхдээ Монгол Улс ШХАБ-д элсэж болохгүй. Монголын ард түмний эрх, эрх чөлөө, бие даасан байдалд аюул учруулна.

Би тэр 178 хуудас материалтай танилцаагүй. Хавтаст хэрэгт хийсэн байгаа. Миний хувьд Ерөнхийлөгчөөс тэр материалаа ил тод болгооч гэсэн хүсэлт тавьж байгаа. Нуух зүйл байх ёсгүй. Цаазын ялын эсрэг олон улсын комисс гэж бий. Түүнд би комиссарын үүрэгтэй. Удахгүй дэлхийн конгресс болох гэж байгаа. Тийшээ яваад хурдан ирнэ. Санаа зовох шаардлагагүй. Монгол Улсын хувьд хууль бол том хүч. Хуулиас зугатах ямар ч шаардлага надад байхгүй. Дуудсан цагт нь ирж мэдүүлэг өгнө” гэлээ.

Image may contain: 1 person
Image may contain: one or more people and people sitting
Ц.Элбэгдорж

Ц.Элбэгдорж АТГ-т гэрчээр дуудагдаж тайлбар мэдээлэл өглөө. http://sbn.mn/

Posted by SBN tv on Friday, February 22, 2019

П.Урнаа

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй