“Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дууслаа

0

Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дууссан талаар Барилгын хөгжлийн төвөөс мэдээллээ. Музейн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, гишүүдийн 100 хувийн саналаар ийнхүү байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.

Тус музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй-соён гэгээрлийн цогцолбор юм.

Дашрамд дурдахад, тус музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөсөн бөгөөд 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг дэглэлт эзэлж, үндсэн хэсэгт 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?