Ч.Мөнхбаярын тухай Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөөний мэдэгдэл: Монголд зохиолч, тэмцэгч, өвөр монголыг дэмжигчийг баривчлав

0

Дэлхийгээр тархсан Монгол туургатан, угсаатныг олон жил өмгөөлж тэдний төлөө тууштай тэмцсээр ирсэн тэмцэгч Ч.Мөнхбаярыг баривчилсан явдал нь дэлхийн олон монголчуудын санаа, сэтгэлийг зовоогоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор олон Монголчууд түүнийг яасан ч Монголынхоо эсрэг зүйл хийхгүй үндэсний үзэлтэй хүн хэмээн дэмжсээр байгаа юм. Харин АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Өвөр Монголын Хүний Эрхийн Өртөөнөөс энэ асуудлаар  мэдэгдэл гаргасныг хүргэж байна.

Өвөр Монголын Хүний Эрхийн Өртөөний Мэдэгдэл

2022 оны 2-р сарын 17-ны 15:00 цагийн орчимд Өвөр Монголын үйлсийг удаан хугацаанд дэмжиж ирсэн тусгаар тогтносон Монгол Улсын иргэн Чулуундоржийн Мөнхбаярыг Монгол Улсын Тагнуулын Ерөнхий Газар /ТЕГ/ нийслэл Улаанбаатар хотод баривчилжээ.

ТЕГ-аас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Монгол Улсын иргэн Чулуундоржийн Мөнхбаяр нь гадаадын тусгай албадаас зааварчилгаа авч, санхүүжиж хууль бусаар хамтран ажиллаж байсан” гэж мэдээлсэн бөгөөд түүнийг үйлдэл дээр нь баривчилсан. ” гэв.

Сэтгүүлчдээс Мөнхбаярыг аль улсын тагнуулын байгууллагад ажиллаж байсан, ямар нотлох баримт олдсон талаар асуухад ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзав.

Мөнхбаярын дүү Мөнх-Эрдэнэ Монголын эрх баригчид түүнийг хаалттай хаалганы цаана шалгаж эхэлсэн гэж Өвөр Монголын Хүний Э​рхийн Мэдээллийн Өртөөнд мэдэгдлээ. Хэргийн талаар Мөнхбаярын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь ТЕГ-тай нууц гэрээ байгуулахаас өөр аргагүйд хүрсэн байна.

“ТЕГ-аас надад болон манай ахын өмгөөлөгчид хэргийн нарийн ширийн зүйлийг задруулсан тохиолдолд улсын нууц задруулсан гэж үзэж, 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж хэлсэн” гэж Мөнх-Эрдэнэ ӨМХЭМӨ-нд утсаар ярьсан юм. “Та нар миний ахын өмгөөлөгчид хандсан ч тэд танд ингэж л хэлнэ.” гэв.

Мөнхбаярын гэр бүл, ах дүү хамаатан садан, найз нөхөд нь түүнтэй уулзах мөн хаалттайгаар явагдах шүүх хуралд нь оролцох эрхийг нь хассан гэж Мөнх-Эрдэнэ хэллээ.

Нэрт зохиолч, сэтгүүлч, хүний ​​эрхийн төлөө тэмцэгч Мөнхбаяр нь Монголын Засгийн газар БНХАУ-тай найрсаг харилцаатай байгааг хамгийн их шүүмжилдэг хүмүүсийн нэг бөгөөд түүхэн монгол үндэстний эзлэгдсэн хэсэг, тэр дундаа Өвөр Монгол, Буриад, Халимаг, Хазара зэрэг Монгол угсаатны үндэсний эрх чөлөөг хүчтэй дэмжигч юм.

Мөнхбаяр Хятадын колоничлолын дэглэм дэх зургаан сая Өвөр Монголчуудын эрх чөлөө, хүний ​​эрхийн төлөө тууштай тэмцэгч байсны хувьд өөрийн эх орондоо болон АНУ, Япон зэрэг бусад оронд олон хурал, уулзалт, жагсаал цуглаан болон бусад арга хэмжээг зохион байгуулж, оролцож байв. Монголын засгийн газар Өвөр Монголын улс төрийн дүрвэгсдийг хавчиж, албадан гаргах талаар Хятадын дэглэмтэй нягт хамтран ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандаж, Өвөр Монголын ардын намаас Японд болсон бага хурлын үеэр Мөнхбаяр нэгэнтээ “Дэлхийн хоёр засгийн газар Өвөр Монголын дүрвэгчдэд хамгийн аюултай бөгөөд тэдний эрхийг хамгийн ихээр зөрчиж байгаа нь БНХАУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар юм.” Гэж байв.

Хамгийн сүүлд Мөнхбаяр Хятадуудад талтай хандаж Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хамгаалж чадаагүйн төлөө Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж идэвхтэй ажиллаж байсан.

Мөнхбаяр фэйсбүүк хуудсандаа Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ яагаад огцрох ёстой хоёр үндсэн шалтгааныг онцолжээ:

“Бээжингийн өвлийн олимпын үеэр Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ “Монгол Улс Хятадын хөгжил цэцэглэлтийн галт тэргэнд суухад бэлэн байна”, “Монгол Улс БНХАУ-ын Хятад улсын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөтэй уялдуулахад бэлэн байна”; “Сайн хөршөө алтаар ч солихгүй. Хятад улс бол Монгол Улсын алтаар ч солихгүй сайн хөрш”, “Монгол улс Хятадуудтай хамтран ажиллахад бэлэн байна.”, “Коммунист намын улс орноо удирдах арга барилаас суралцана;”, “Эдгээрийг Монгол Улсын гадаад бодлогын үлгэр авах зарчим болгоно.” Гэсэн эдгээр мэдэгдэл нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, оршин тогтнолд аюул учруулж, Монгол Улсыг Хятадад нэгтгэх гэсэн санааг илэрхийлж байна.

“Саяхан манай нийслэл Улаанбаатарт Сүхбаатарын талбайд Хятадын хэсэг иргэд “Монгол Хятадыг энх тайвнаар нэгдэхийг дэмжих нийгэмлэг” гэсэн урт лоозон барин цугларсан. Хятад улс манай үндэсний бүрэн эрхт байдалд халдсан энэ төрлийн бүдүүлэг дайралтад Монголын Засгийн газар хариу өгөөгүй төдийгүй  ямар ч үйлдэл үзүүлсэнгүй.  Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ өөрөө ч мөн адил Бээжинтэй ижил байр суурь илэрхийлсэн.

Хятадын ЗГҮАТББ (засгийн газрын үйл ажиллагаатай төрийн бус байгууллага) “蒙古国中国和平统一进会” (“Монгол Хятадыг энх тайвнаар дахин нэгдэхийг дэмжих нийгэмлэг” гэж орчуулж болно) тусгаар тогтносон Монгол улсын нийслэлд Хятадыг сурталчилж буй нь.

Энэхүү цуглааны зураг дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудын дунд олон нийтийн сүлжээгээр тарж, хятадуудын зүгээс Монголын тусгаар тогтнолд шууд нөлөөлөх оролдлого хийж байна гэж үзэж байна. Хэдий тус нийгэмлэгийн англи орчуулгад “Монгол, Хятадын энх тайван нэгдлийг дэмжих нийгэмлэг Бээжингийн өвлийн олимпын наадамд амжилт хүсэн ерөөе” гэж бичсэн ч “蒙古国中国和平统一促进会预一促进会预中国和” нь “Бээжингийн Өвлийн Олимпын наадамд амжилт бүтээлээр дүүрэн байхыг Монгол, Хятад улсыг энх тайвнаар нэгтгэх нийгэмлэгээс хүсэн ерөөе” гэж яг таг орчуулагдана.

Мөнхбаяр өөр нэгэн фэйсбүүк хуудсандаа “蒙古国中国和平统一促进会” нь Хятад улсын хилийн чанад дахь ЗГҮАТББ (засгийн газрын үйл ажиллагаатай ТББ) нь хөрш зэргэлдээ орнууд, тэр дундаа Тайвань, Монголд Хятадыг тэлэх үзэл санааг сурталчлах зорилготой болохыг харуулсан судалгааныхаа үр дүнг нийтэлжээ.

Мөн өөрийн фэйсбүүк хуудаснаа “Иймд Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг нэн даруй огцрохыг шаардаж байна. Хэрэв тэр хэвээрээ байвал манай улсын тусгаар тогтнол алдагдаж, Монголын бүх иргэд Хятадын боол болно.”  “Монгол улсын иргэд, ард түмнийхээ тусгаар тогтнол, сайн сайхны төлөө нэгдэхийг уриалж байна.” гэж постолжээ.

Мөнхбаярыг нэн даруй суллахыг шаардаж олон нийтийн сүлжээгээр болон биечлэн янз бүрийн хэлбэрээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Хоёрдугаар сарын 18-нд ТЕГ-ын байрны өмнө хэсэг тэмцэгчид цуглаж, эсэргүүцлээ лайваар шууд дамжуулсан.

“Мөнхбаярыг баривчлахыг Бээжингээс зааварчилж, манай Засгийн газар гүйцэтгэсэн”, “Энэ бол манай үндэстний бүрэн эрхт байдал, өвөр монгол дахь ахан дүүсийн эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн амыг хаах зорилгоор эрх баригчдын зохиосон хэрэг” гэж тэмцэгчид үзэж байна.

Улаанбаатарт зохиолч, тэмцэгч Мөнхбаярыг Тагнуулын Ерөнхий Газраас баривчилжээ (Бичлэгийг Eguur News сайтаас)

Мөнхбаярыг баривчилсан асуудлаар Тагнуулын Ерөнхий Газраас хэвлэлийн бага хурал хийлээ ( ZUV.MN сайтаас)

Эх сурвалж: https://www.smhric.org/news_701.htm

ӨМХЭМӨ

02.21.22

Нью-Йорк хот

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?