Элчин сайд Ш.Батцэцэг Азийн дипломат эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдов

0
Куба улсад суугаа Азийн дипломат эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд цахимаар хуралдаж, Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэгийг 2021-2022 онд ажиллах тус холбооны тэргүүнээр сонгов.
Элчин сайд Ш.Батцэцэг энэ онд хийхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааны талаар Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. Тус холбооны дэд тэргүүнээр Бүгд Найрамдах Индонез Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд, хатагтай Нана Юлиана сонгогджээ.
Элчин сайд Ш.Батцэцэг нь төрийн болон ТББ-д 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2016-2017 онд Монгол Улсаас Индонез улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй