Эрээн хотоос монгол иргэдийг зургаан автобусаар авч ирж байна

0

БНХАУ-ын хилийн боомт дээр байгаа 300 орчим Монгол иргэнийг авчрахаар АТҮТ-өөс зургаан автобус хөдөлжээ.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж буйгаар “БНХАУ-ын Эрээн хотоос 300 орчим монгол иргэнийг зургаан автобусаар өнөөдөртөө багтаан авчирна. Эхний автобус хүнээ аваад Улаанбаатар руу хөдөлсөн. Мөн ойролцоо хотоос наашаа ирэх хүний тоо нэмэгдэж байгаа. Хэрэв хүмүүс нэмэгдээд байвал Консулын газартай нь ярилцаж, маргааш авчирна. Хятадын орон нутгийн шинжилгээ хийх эмч болон мэргэжилтнүүд бүхий Онцгой байдлын хяналт доор монгол иргэдийг хилээр гаргаж байна” хэмээн мэдэгдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй