Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарыг шүүх хурал ирэх баасан гаригт болно

0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийг хүү Б.Чулуудайн хамт Прокуророос яллагдагчаар татжээ. Тодруулбал, Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарыг Хөгжлийн банк, бондуудын мөнгөөр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдтэй холбогдуулан  улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байх магадлалтай гэж үзэн яллагдагчаар татсан байна. 

Э.Бат-Үүл нарын хэргийг хэлэлцэх шүүх хурал энэ баасан гаригт товлогджээ. 

Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Б.Мөнхтөр, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Ё.Гэрэлчулуун, Д.Оюунжаргал нарт Эрүүгийн хуулийн 150.2, 265.2, 268.2, 148.2, 263.2, 22.1.2, 17.4.1, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Тэднийг хөрөнгө завших, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах зэрэг зүйл ангид хамааруулан зүйчилж шүүх юм.

http://itoim.mn/article/1hQlt/15399

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй