ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр 20 настай онгоцны үйлчлэгчийн өгзөг барьж, гуяыг илж, агсамнаж хэрэг тарилаа

0

Өчигдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явагсад Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн KE868 онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч 20 настай бүсгүйн өгзөгөнд дураар гар хүрч, гуяыг нь илэх зэргээр “бэлгийн халдлага, дарамт” үйлдэж, шаардлага тавьсан нисэх онгоцны багийнхантай зүй бусаар харьцаж танхайрсан тул Инчёны буудалд цагдаа нарт хүлээлгэж өгсөн байна. Солонгосын цагдаагийнхан түүнд Мирандагийн зарчмыг танилцуулж баривчилж саатуулсан боловч удалгуй суллажээ.

Тэд Индонезийн Балид болох олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон бөгөөд архи ууж согтоцгоосон байжээ. Д.Одбаяртай хамт явсан 40 настай нэгэн бас үйлчлэгчийн бие, мөрөнд дураар хүрч байсан аж. Тэд тавуулаа явсан бөгөөд дөрөв нь Сингапур луу ниссэн байна. Солонгосын цагдаагийн газар энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна

Saruul Agvaando-н зураг.
몽골 헌법재판소장, 승무원 성추행 혐의 체포 후 석방 зурган илэрцүүд

Эх сурвалж: newsis.com


ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй