Өвөрхангай аймгийн Сант сумын сурагчдын дотуур байрны их засварын ажлыг “Өвсний үндэс” төслийн хүрээнд хийхээр боллоо

0

САНТЫНХАНД ДУУЛГАХ САЙХАН МЭДЭЭ

Японы Элчин сайдын яамнаас өнөөдөр сайд С.Чинзориг руу ярин “Таны тавьсан хүсэлтийг судалж үзээд Өвөрхангай аймгийн Сант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны их засварын ажлыг “Өвсний үндэс” төслийн хүрээнд хийхээр боллоо” хэмээгээд ирэх онд Сантын дотуур байрыг 200 сая төгрөгөөр засварлах санхүүжилтийг шийдсэн тухай мэдээг дуулгажээ.
Сант сумын дотуур байр их засвар хийж малчдын хүүхдийг ая тохитой амьдруулах нөхцөл боломжийг хангах зайлшгүй шаардлага байгааг ЭСЯ-аар дамжуулан Японы талд тавьсан нь ийн нааштайгаар шийдэгджээ.
Ингэснээр дотруур байрыг сурагчдын гал тогоотой хамтад нь засч агааржуулалтгүйн улмаас өвөлдөө цан цохьдог зэрэг хүндрэлтэй асуудлуудыг нэг мөр шийдэх боломж бүрдэж буй юм.
Түүнчлэн ирэх онд Сантад 240 хүүхдийн хичээлийн байр барих хөрөнгийг улсын төсөвт суулгасан. Тийм болохоор 2020 онд Сантад өрнөх бүтээн байгуулалтын үр дүнд сургуулийн орчин шинэчлэгдэж, сурагч, багш нарын сурах, ажиллах, амьдрах орчин сайжрах нь.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй