ОХУ, Украиныг Крымд халдвал хариу арга хэмжээ авах боловч дайн зарлахгүй

1

ОХУ-ын ГХ-ны сайд Лавров “Украины засгийн газар Крымийн бүс нутагт халдлага хийвэл Оросын тал хариу арга хэмжээ авах боловч Украинд дайн зарлахгүй” гэж мэдэгдлээ.

Тэрбээр: “Украиныг дэмжиж буй өрнөдийн орнууд энэ сарын сүүлээр Украины засгийн газрыг цэрэг дайны халдлага хийхийг ятгаж, дэлхий нийтэд ОХУ Украиныг түрэмгийлсэн гэж зарлан, Оросын талд илүү хатуу хориг арга хэмжээ авахаар бэлдэж байна” гэжээ.

Лавров “Оросын тал Украины талтай харилцаа холбоогоо таслахгүй. Хоёр орны өнөөгийн байдалд Украины ард түмэн буруугүй. Украины ихэнх ард иргэд улс орноо энх тайван байлгахыг хүсэж, Оростой хэвийн харилцаж байна. Оросын тал Украины засгийн газраас илүүтэйгээр тус улсын ард түмнийг хүндэтгэж байна” гэж онцолжээ.

М.Баяр

1 Сэтгэгдэл
  1. EdwardNat бичсэн нь

    viagra without a doctor prescription http://viagrabng.online/# viagra over the counter

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй